LIVE: Б.Мөнхцэлмэг: Хууль өөрчлөх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын орлого 15 дахин нэмэгдсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1562

LIVE: Б.Мөнхцэлмэг: Хууль өөрчлөх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын орлого 15 дахин нэмэгдсэн

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөс гаргаад буй. Үүний дагуу УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдсан ч дээрх гишүүдийг байлцуулж байж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хойшлуулсан юм. Тиймээс уг хүсэлтийг гаргасан "Бид уучлахгүй" хөдөлгөөн болон Ёсзүйн дэд хороон дарга Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

 

"Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг:

-Авлигын эсрэг хуульд байгаа хийдлийг арилгахыг хүссэн албан бичгийг 2019 оны 9 сарын 4-нд төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Учир нь УИХ-ын гишүүдийн авлигатай холбоотой асуудлыг шалгаж болохгүй, мэдээллийг нь цуглуулаад л байж байдаг. Харин УИХ-ын Ёсзүйн дэд хороо шалгах, хариуцлага тооцох эрхтэй байдаг.

Гэхдээ Ёсзүйн дэд хороо ч мөн мөрдөн шалгах газар биш учраас хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Гэтэл А. Энэ хүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг 10 сарын өмнө гаргасан ч огтхон ч шалгаагүй. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөд мөн эрх ашгийн зөрчил үүсэх вий гэж хардаж байна.

 

"Бид уучлахгүй" ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Цэнд-Аюуш:

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цэг таслал андуурсан мэтээр ярьсан. Огт андуураагүй. М.Оюунчимэг гишүүний орлого өмнө нь 30 сая байсан бол гишүүн болоод 461 сая болж өссөн байна. Харин гэж бид харж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх