ВИДЕО: Л.Сосорбарам аваргын баяраа "Yuve Yuve" дуугаар тэмдэглэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Жүдо 6166

ВИДЕО: Л.Сосорбарам аваргын баяраа "Yuve Yuve" дуугаар тэмдэглэлээ

 

 

Өчигдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас таван бөх барилдсанаас

Манай сайт аливаа тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу дэлхийн аварга болсон ОУХМ Л.Сосорбарамын бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

    • Эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар ялсан.

    • Гуравдугаар тойрогт өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аварга Узбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр ялсан.

    • Хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар цэвэр ялсан.

    • Хагас шигшээд хэдхэн хоногийн өмнө Бразилийн их дуулга тэмцээнд мөнгө, Бакугийн их дуулга тэмцээний хүрэл, Пан Америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч ялсан.

    • Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Ази-Номхон далайн орнуудын залуучуудын аварга Тайваний Лин Шуан Шутаг хоёр вазари үнэлгээгээр цэвэр яллаа.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх