LIVE: Л.Сосорбарам хагас шигшээд барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Жүдо 4150

LIVE: Л.Сосорбарам хагас шигшээд барилдана

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаануудыг явагдах ба манай улсаас Л.Сосорбарам тэргүүтэй таван жүдоч барилдах хуваарьтай байна.

Одоогийн байдлаар манай бөхчүүд дараах барилдаануудыг үзүүлээд байна. /2019.10.16 19:00 цаг/

  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт барилдсан Г.Тэмүүжин нэгдүгээр тойрогт Канадын бөхийг сайхан савсан ч хоёрдугаар тойрогт Туркын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан Б.Нармандахын хувьд мөн нэгдүгээр тойрогт Их Британийн бөхийг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, ази тивийн аваргын хүрэл медальт Б.Ойдовчимэд эхний тойрогт Эквадорын бөхийг цэвэр дарж хоёрдугаар тойрогт Сербийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт барилдаж буй Б.Сүхбат эхний тойрогт Иорданы бөхийг, хоёрдугаар тойрогт Бразилын бөхийг тус тус ялж гуравдугаар тойрогт Беларусын бөхтэй бөхтэй барилдан нэмэлт цагт ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдан ялагдан дагах барилдаан хийх болсон юм. Дагах барилдаан Японы бөхтэй учраа тааран ялагдсанаар тэмцээнээ дууслгалаа.

Харин эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ялж гуравдугаар тойрогт тойрогт Узбекистаны бөхтэй барилдан даралтаар цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Нидерландын Ван Наомитэй барилдан торгуулиар цэвэр ялсан.

Яг одоо хагас шигшээд Бразилын бөхтэй барилдахаар дэвжээнээ гарч ирээд байна.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол хэдийд ч шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх