ВИДЕО: АНУ Туркийн эсрэг хориг тавьж, 100 тэрбум ам.долларын гэрээг царцаалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Дэлхий дахинд 1394

ВИДЕО: АНУ Туркийн эсрэг хориг тавьж, 100 тэрбум ам.долларын гэрээг царцаалаа

 

АНУ-ын Батлан хамгаалах долоо хоногийн өмнө Сирийн хойд нутгаас мянга гаруй цэргээ эргүүлэн татсаны дараа Турк улс хилийн бүс орчимд цэргийн дайралт эхлүүлсэн. Олон улсын зүгээс Ерөнхийлөгч Дональд Трамп Турк улсыг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрч, ногоон гэрэл асаалаа хэмээн шүүмжлэн буруутгаж байсан ч Вашингтоны зүгээс ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байсан юм.

Гэтэл шинэ долоо хоногийн эхэнд Ерөнхийлөгч Трамп гэнэтийн шийдвэр гаргаж Турк улсыг гал зогсоохыг шаардан, хориг арга хэмжээ авахаа анхаарууллаа. АНУ Туркийн хоёр сайд, Засгийн газрын өндөр дээд албаны гурван хүний эсрэг хориг тавьсан байна. Түүнчлэн тус улстай хийж буй

Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, ойрын хугацаанд Ойрхи Дорнодод өөрийн биеэр айлчлахаар болжээ. Түүний хэлснээр .

 

 

Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж нэн даруй гал зогсоохыг шаардсан гэжээ. Курдуудын толгойлдог Сирийн ардчилсан хүчин Засгийн газартай тохиролцоонд хүрснээр ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн армийн цэргүүдийг бүс нутагт тараан байршуулаад байгаа юм.

 

 

Турк улс Сирийн хилээс дотогшоо 30 км-т аюулгүй бүс тогтоож дүрвэгсдийг байршуулна хэмээн мэдэгдэж байгаа ч олон улсын ажиглагчид энэ бол курдын хүн амыг устгаж, үндэстнийг бүрмөсөн мөхөөхийг оролдсон цэвэрлэгээ хэмээн сэрдэж байна. Америкийн Засгийн газрын үзэж байгаагаар энэ ажиллагаа нь гэм зэмгүй иргэдийг хохироож, бүс нутгийн тогтвортой байдлыг үгүй хийж байна. Нөгөө талаар Исламын улс бүлгийн зэвсэгт дайчдыг хүчээ нэгтгэх өөр боломжийг олгож магадгүй.

 

 

НҮБ-ын мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөний улмаас 160,000 иргэн дүрвэж, Сири улсад багадаа 50 орчим иргэн, Туркийн хилийн дагуу 18 иргэн амиа алджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх