Өнөөдрийн TREND LIVE: Тагтнаас унах гэж байсан хүүг аварсан нь

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
TREND LIVE 3539

Өнөөдрийн TREND LIVE: Тагтнаас унах гэж байсан хүүг аварсан нь

 

Энэ сарын тавны өдөр Баянзүрх дүүргийн X хороонд гурван настай хүүхэд есөн давхрын цонхоор унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан аварсан бичлэгийг TREND LIVE онцолж байна 

Бяцхан хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр хэлэхдээ “Амралтын өдөр гэртээ амарч байсан. Хажуу айлын хүүхэд уйлаад байхаар нь манай охин гарч хараад хүүхэд унах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд гарч харахад бага насны хүүхэд ” гэв.

Эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь үлдээхдээ цонхоо хаахгүй орхисноос болж хүүхэд унах тохиолдол цөөнгүй гарч байна. Он гарсаас хойш зургаан настай хүүхэд гурав давхраас унаж амиа алдсан. Мөн тавдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхдээ аюулгүй байдлыг сайн хангаж байхыг анхааруулж байна.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ хүнийг Шударга журам медалиар шагнах ёстой. Дэл сул юмнуудад хүндэдсэн шагнал тараагаад л байдаг юм билээ.

Сэтгэгдэл үлдээх