LIVE: Түгшүүрт аймшгийн “Мам” кино нээлтээ хийлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 04сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 2113

LIVE: Түгшүүрт аймшгийн “Мам” кино нээлтээ хийлээ

 

“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Мам” аймшгийн уран сайхны кино өнөөдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. 

Тус бүтээлийн ерөнхий найруулагчаар “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” киног бүтээсэн найруулагч Б.Ганболд ажиллажээ. Мам гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай үг аж.

Түүнчлэн тус бүтээлд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж болон “Событ фильм” студийн жүжигчин Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал, ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа нарын гурван үеийн уран бүтээлч ажилласан байна.

Кино үйлийн үрийн тухай бөгөөд “Чи энэ насандаа хэрхэн яаж амьдарна, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт юм биш гэхэд үр удамд чинь ирнэ. Сайн ч бай, муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй” гэсэн агуулгыг харуулсан.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх