ВИДЕО: М.Намуун дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Бокс 4187

ВИДЕО: М.Намуун дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана

 

 

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос -60кг жинд тулалдаж буй М.Намуун ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэрээр өчигдөр шөвгийн 16-д гайхалтай сайхан ялалт байгуулж медалийн төлөө тулалдахаар боллоо. 

М.Намуун эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн С.Калискантай тулалдан ялсан юм.

 Туркийн тамирчны хувьд өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -64кг жинд хүрэл медаль хүртэж байсан Туркийн шилдэг тамирчдын нэг юм. 
Харин өчигдөр шөвгийн 16-д Узбекистаны Р.Кодироваг илүүрхэн ялалт байгуулж дэлхийн аваргын шөвгийн 8-д шалгарлаа.

Өнөөдөр медалийн төлөөх тулаанд БНХАУ-ын Ван Конгтой тулалдана. /18:00 цагаас/

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх