LIVE: С.Амарсайхан: Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх төхөөрөмж 200 000 ширхэгийг тараана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр, Халуун сэдэв 2168

LIVE: С.Амарсайхан: Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх төхөөрөмж 200 000 ширхэгийг тараана

 

- Хотын дарга С.Амарсайханаас сайжруулсан түлш, угаарын хийнд хүмүүс хордож амь насаа алдаж байгаа зэрэг асуудалтай холбогдуулан тайлбар авлаа. -

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

-Сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх ажлуудыг хийж байна. Нэгэнт эхлүүлсэн ажлаа зогсоохгүй байх, иргэдээ эрсдүүлэхгүй байх ажлыг Засгийн газарт сая танилцууллаа. Ингэхдээ 200 гаруй мянган айл өрхүүдийнхээ судалгааг нарийвчлан гаргана. Зарим нь халаалтанд шилжчихсэн байдаг учир дахиж нягтална. Хөрөнгийг Агаарыг бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргана. Яг хэдэн төгрөг зарцуулах тооцоо гаргаагүй байна. Бид ямартай ч хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан гэхдээ хямд өртөгтэйг авахыг зорьж байна. Айлуудад нэг удаа үнэгүй суурилуулж өгнө.

-Зуухнуудыг өөрчлөх үү. Ер нь ямар арга хэмжээ авах вэ?

-Зуухнуудын засвар үйлчилгээ хийх, яандангаа өндөрлөх, хамхлагаа хаачихсан байх зэргээс шалтгаалаад иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан ажлуудыг зохион байгуулах, үүднээс манай мэргэжилтнүүд айл өрх бүрээр зөвлөжм, зөвлөгөө өгч байна. Өнөөдрийн байдлаар 200 мянган айлын 49 хувьд нь зөвлөмж, зөвлөөгөөгөө өгчихсөн. Дараагийн 72 цагт урьдчилан сэргийлэх ажил хийнэ.

-Таван толгой түлш ТӨҮГ-ын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юу?

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Маш сайн ажиллаж байгаа шүү манай амраа дарга.Урмаар ташуурдаад өгөөрөй манайхааан

Сэтгэгдэл үлдээх