LIVE: С.Бэхбат: Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, буулгасан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Нийгэм 2053

LIVE: С.Бэхбат: Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, буулгасан

 

Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан гэр буюу Хэлмэгдэгсдийн музейг өнгөрсөн даваа гарагт буулгасан талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус барилгыг ямар учраас буулгасан талаар П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат, Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Хоёр давхар энэ дүнзэн байшинг Германы архитекторын зураг төслөөр 1930 онд барьж, Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 онд Ерөнхий сайд байхдаа гэр бүлээрээ амьдарч байжээ. Аавынхаа үйл хэрэг, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор.

Одоо энэхүү музейн үйл ажиллагааг П.Гэндэнгийн нэрэмжит сан хариуцдаг бөгөөд сангийн тэргүүнээр Ерөнхий сайдын зээ хүү С.Бэхбат ажилладаг юм.

Тэрбээр “. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан.

Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан.

Иймд энэ музейг илүү орчин үеийн шийдэлтэй болгон шилэн барилга дотор дахин сэргээх засварлаж барихаар болж, хөрөнгө оруулагч нараа олсон” гэв.

. Үлдсэн давхар нь оффис байх юм. Уг газар нь "Гэндэн" сангийн эзэмшилд байдаг. Иймд тус сан өөрийн эзэмшлийн газартаа соёлын өв болох музейг буулган шинээр барилга барин, дотор нь музейгээ шинээр барих зөвшөөрөл авч байгаа нь хууль бус үйлдэл биш. Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан" хэмээн хэллээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх