LIVE: М.Ганбаатар: Олон мянган хүн угаартдаг, хорддог. Галаа зөв түлж сур

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Нийгэм, Видео мэдээ 1181

LIVE: М.Ганбаатар: Олон мянган хүн угаартдаг, хорддог. Галаа зөв түлж сур

 

Таван хүн угаартаж нас барсан асуудлаар уг түлшийг үйлдвэрлэж буй "Таван толгой түлш" ХХК-аас мэдээлэл хийлээ 

"Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар:

"Бид стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай улс 2014 онд энэ стандартыг баталсан, 2019 онд шинэчилсэн. Ашиглаж буй технологи олон жил туршсан найдвартай. СХД-ийн 28 дугаар хороонд бид бүтэн жилийн турш туршилт хийсэн. Олон улсын лабораториор шинжлүүлсэн. 

Бид сайжруулсан түлшнийхээ уутан дээр ашиглах заавар гаргасан. Галаа заавал асаах хэрэгтэй. Араас нь түлшээ хийнэ. Жижигхээн л асуудал шүү дээ. Утаагүй болох гэж 30-40 жилийн ярьсан бидний ажлын эхлэл. Маш их эсэргүүцэлтэй тулгарах байх. Угаарын хий гэж байсаар л байсан. Өмнө нь хариуцах эзэнгүй байсан. Одоо тэсэрч гарч байна" гэлээ.

Мөн "Үнс бол физик шинжтэй. Үнс зууханд үлдэх үү, бидний уушгинд үлдэх үү гэдэг асуудал бий. Бид зууханд нь үлдээх л гэж ажлаа хийж байна. Барьцалдуулагчид ямар ч асуудал байхгүй ээ. Урд нь гэр хорооллын иргэд юу түлж байсан. Ямар зуухтай байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Багануурын нүүрс 40-50 дахин хортой нүүрс ш дээ. Үүнийг бид өчнөөн жил түлсэн. Гэтэл бид өнөөдөр горимын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна" гэлээ. 

"Тавантолгой түлш” ТӨХК-ийн дөрөвдүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэг:

"Тавантолгойн сайшруулсан түлш усан халаалтын зууханд хэрэглэхэд хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Бусад зууханд асуудалгүй. Угаартах гэдэг бол нүүрс хүчлийн дутуу исэлээс үүдэж буй процесс. Түлшнээс гарч буй утаа яндангаар гарахгүй гэр лүү буцаж орохоор угаартдаг. Үнэргүй, харагддаггүй болохоор хүмүүс сайн мэддэггүй. Энэ ялгаа дээр сайн сурталчилгаа хийж өгмөөр байна" гэлээ.

7011-9400 утсаар сайжруулсан түлшний хэрэглээний талаар зөвлөгөө авч болох аж

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх