LIVE: Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Батжаргал ТЭДС-аас хүүгийнхээ нэр дээр 641 саяын зээл авсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдсэн үү?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 2062

LIVE: Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Батжаргал ТЭДС-аас хүүгийнхээ нэр дээр 641 саяын зээл авсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдсэн үү?

 

талаар бид FactCheck нэвтрүүлгээрээ дамжуулж хүргэсэн билээ. 

Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ТЭДС-аас өөрийн эзэмшлийн компанид зээл олгосон байсан. Үүнийг нь ч баримтуудаар нотлон харуулсан. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг албан тушаалдаа томилогдсоноос хойш тэрээр уг зээлээ авсан байдаг. Тиймээс бид ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаанаас тодруулга авсан юм. 

Тэрээр, 

Сая албан бичиг ирсэн байна лээ. Бид шалгаж үзнэ. Хүний нэр цохож бол ирээгүй. Шалгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Сангаас ямар нөхцөлөөр авсан юм, ямар нэгжээр яаж дамжиж явсныг газар дээр нь үзэж, тодруулж байж мэднэ.

-ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс зээлээ төлсөн үү?

-Төлж байна. Түүнээс тодорхой хэмжээний мөнгийг нь энэ оны ЖДҮХС-ийн зээлийг санхүүжүүлж байна. Одоогоор 100 гаруй ААН-д нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад зээл өгсөн. Үлдсэн ААН-ээс зээлээ графикийн дагуу төлүүлэх авах арга хэмжээ авч байна.

-ТЭДС-аас мөн өөрийн нэр, нөлөөгөө ашиглаж зээл аваад байгаа юм биш үү. Ер нь ямар хяналт байгаа юм бэ?

-ТЭДС-аас зээл өгнө шүү дээ. Мөнгөөр өгөхгүй зээл. Тоног төхөөрөмж, үр, хүлэмжээр зээл өгдөг. Тус бүрдээ өөрийн гэсэн журамтай. Зээл өгөхдөө тодорхой хэмжээний нөхцөл, боломжоо хангасан ААН-д өгдөг. Жишээ нь, услалтын системээр өгч байгаа зээлийг услалтын дэд бүтцээ шийдсэн, толгойн барилга байгууламжаа шийдсэн, худаг усны эх үүсвэрээ шийдсэн ААН-д өгнө. Хамгийн гол нь үйлдвэрлэлийг дэмжэн бодлоготойгоо л уялдуулна. Тийм учраас өмнө нь зээл авчихаад зээлээ төлөөгүй ААН-дийг энэ жил зээлд хамруулахгүй. Энэ жил бодиттой тариалалт эрхэлсэн ААН-дэд тариалан эрхлэхэд нь болон ургацаа хурааж авахад нь, уршиншаа хйихэд нь зориулж зээл өгч байна.   

 

 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    ulaan, cagaan , caaral gesen nohduudiig tetgevertn garga.

  2. Иргэн

    Ер нь төрийн мөнгө хөрөнгө гудрах гэж дарга болдог юм уу

Сэтгэгдэл үлдээх