LIVE: Гар утсаа хулгайд алдсан иргэд Нийслэлийн цагдаагийн газарт хандах боломжтой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Гэмт хэрэг, Видео мэдээ 2217

LIVE: Гар утсаа хулгайд алдсан иргэд Нийслэлийн цагдаагийн газарт хандах боломжтой

 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөх шалгах газрын Халаасны хулгайн, гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийтийн тээвэрт хулгай хийдэг бүлэг хулгайч нарыг баривчилсан байна.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 30-наас энэ сарын 2-ны өдрүүдэд 3, 4 дүгээр хороолол, Багшийн дээд, Жуков, Офцерийн чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэдийн халаас болон цүнхнээс 50 гаруй гар утас, түрийвч, нөүтбүүк зэргийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаад байна.

.

Нийт 50 гаруй гар утас байгаагаас 20 гаруй гар утасны эзэн холбогдогчийг тогтоон хүлээлгэн өгчээ. .

Иргэдийн хувьд цагдаагийн байгууллагад гар утас, эд зүйлсээ алдсан тохиолдолд мэдээлэхгүй байгаа зэргээс болж шалгалтын ажил явуулахад хүндрэл гардаг байна.

Иргэдийн гар утсыг хулгайлсан хулгайч нар “Мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн. 20-30 насны хүмүүсээс хулгай хийсэн” хэмээн ярив.

Иймд иргэд нийтийн тээврээр зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх