LIVE: З.Энхболд: Хоригийг хүлээж аваад алдаагаа зас л гээд байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр, Халуун сэдэв 1602

LIVE: З.Энхболд: Хоригийг хүлээж аваад алдаагаа зас л гээд байна

 

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулга явуулж шийдвэрлэх ёстой гэсэн хууль дээр Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригийг хүлээж авахгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэр гаргасан

Хориг тавьсан тал буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас энэ асуудлаар тайлбар авлаа.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "УИХ уг хоригийг хүлээж авахгүй ч гэсэн ард нийтийн санал асуулга явуулах тогтоолоо батлах ёстой. Одоо 30 тэрбум байгаа, байхгүй гэдэг шалтгаанаар гацаагаад. Дараагийн алхмыг л харна даа. Ер нь тэгээд 30 тэрбум төгрөгийг "тийм", "үгүй" гэсэн хоёрхон үгний хариулт авахын тулд зарцуулах шаардлагагүй. Сонгуультайгаа хамт явуулбал зардал гарахгүй" гэлээ.

-Хоригийн асуудал ҮХЦ дээр очиж унана гэж та хэлээд байна. Ямар үндэслэлээр тэгж хэлэв?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж байгаа нь анх удаа биш л дээ. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц дээр унагаасан. Түүнийг нь үл тоогоод 2000 онд УИХ өөрийнхөөрөө баталсан. Яг тэр үед яригдаж байсан үндэслэлээр нь алдаагаа давтсан учир "унана шүү" гээд байгаа юм.

Түүнээс хойш дахиж ийм замбараагүй өөрчлөлт хийж болохгүй гэдэг утгаараа 2010 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн явуулах тухай журмын тухай хууль гаргасан. Тэр журмын тухай хуулинд эхнээс нь дуустал ҮХНӨ нь хууль байна, хуулийн төсөл өргөн барина, хуулийн төслийг батална гэдэг зорицуулалт оруулсан.

Гэтэл энэ УИХ түүнийг зөрчөөд өргөн барихдаа хууль гэж бичээгүй баталчихаад байгаа нь журмын тухай хуулийг дагаж мөрдөөгүй үйл явц болоод байгаа юм. Тиймээс үүнийгээ засаад журмын тухай хуульдаа нийцүүлээд явуулах боломж байна гэж үзээд байна.

Ерөнхийлөгч ҮХНӨ-ийн агуулгын талаар юу ч яриагүй. Журмын тухай л ярьж байна. Хоригийг хүлээж аваад алдаагаа зас. Тэгээд цааш явах боломж байна гэж хэлээд байгаа юм. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх