LIVE: Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбум дээр улс төрийн тохироо явж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр, Видео мэдээ 2468

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбум дээр улс төрийн тохироо явж байна

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

 

-Тамхи, хар тамхины хэрэгт холбогдож байгаа дипломатуудын тухай? 

-Өөр бусад төрийн байгууллагатай хамтарч, хүн явуулснаас ийм асуудал үүсээд байгаа. Хэрэгт төвөгт холбогдсон хүмүүс дипломат албаны хүмүүс биш. Надад ийм мэдээлэл байна. 

-МИАТ-ийн дэд захирал Д.Энхбаатарын албан бичгийн тухайд? 

-Тэр бичгийг тодруулна. Яагаад гарч ирэв? Чухам юу болов? Сонгуулийн дараа тийм бичгүүд авсан зүйл байдаг. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. Энэ асуудлыг бүхэлд нь тодруулах ёстой. 

-Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-т ажилладаг уу? 

-Тэр талаар мэдэхгүй. ЗГХЭГ-т гэрээтээр нэлээд олон хүн авсан юм билээ. Зарим хүмүүсийн гэрээг цуцалж байгаа. Тэр дотор олон дарга нарын туслах, зөвлөх байсан хүмүүс байдаг юм билээ. Нэрсийг удахгүй дэлгэнэ. Та нар ухаж үзээрэй. Харин төрийн жинхэнэ мэргэшсэн хаагчдын хувьд хөндөгдөх ёсгүй.  

-60 тэрбумын хэрэг дээр таны нэр гарсан. Энэ талаар? 

-Миний нэр холбогдоод, буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн. Ц.Сандуй ярилцлага өгсөн. АТГ-т энэ хэрэг хаагдсан байсан. Ерөнхий сайдын хөл гарыг тасалж, аалз болгох тухай тэнд ярьсан байдаг. Бид хоёр тэгээд хөл, гараа таслах тухай яриад сууж байх уу? Шулуухан хэлэхэд, 60 тэрбумын хэрэг дээр ямар нэгэн тохироо явагдаж байна уу гэсэн сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Дараа нь намын бичиг гарч ирсэн. Нэлээдгүй олон хэвлэлээр цацагдсан. Тэгэхээр энэ зохион байгуулалттай явж байна уу гэж харж байна. 

Ер нь чамайг сайн явахыг харнаа. Чамайг дуусгана шүү гэх мэт олон зүйлийн дундуур би явж байгаа. 

4 Сэтгэгдэл

  1. зочин

    Энэ дурак хүний муу үзсэн өөдгүй ловш юмаа. баттулгын бууны нохой

  2. naraa

    eerch muuraad baina uu. bas ch ichih nuur baigaa yum bishuu

  3. Зочин

    дарга болгоныг дагаж гүйпэг лалар

  4. Зочин

    Удам нь хүн муутай гэж ярьдаг үнэн байхаа Ер л хүний мууд дуртай юм шиг байна лээ

Сэтгэгдэл үлдээх