ВИДЕО: Бусдад алагдсан цахим одын ахад бүх насаар нь хорих ял оноов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Дэлхий дахинд 20917

ВИДЕО: Бусдад алагдсан цахим одын ахад бүх насаар нь хорих ял оноов

 

Пакистаны цахим сүлжээний од байсан Кандель Балоч 2016 оны долдугаар сард 26 насандаа бусдын гарт амь насаа алджээ. Түүний нууцлаг үхлийн хэргээс хойш гурван жилийн дараа хэрэгт холбогдуулан зургаан эрэгтэйг баривчлан саатуулсны нэг нь эмэгтэйн төрсөн ах Васем Балоч байжээ.

Шүүгчид цахим одын ахад бүх насаар нь хорих ял оноосон байна. Учир нь эмэгтэй цахим сүлжээнд зурагнуудаа байршуулж олны анхааралд өртөж гэр бүлээ шившигтэй байдалд оруулсан хэмээн буруутгасан байна.

 

 

Хэрэгт холбогдуулан баривчилсан зургаан хүний нэг нь исламын шашны номлогч Муфти Абдул Кави байсан юм. Тэрээр сошиал одыг бусдын гарт алагдахаас сарын өмнө селфи зургаа олон нийтэд дэлгэсэн хэмээн хурцаар шүүмжилж байжээ. Бүсгүй хамгийн сүүлд Рамадан сарын үеэр Муфтитай уулзахаар явж байна гэдгээ цахим сүлжээнд нийтэлснээс хойш удалгүй амь насаа алдсан байдалтай олдсон юм.

 

 

Бүх насаараа хорих ял авсан Васемын эцэг эх хүүгээ гэм буруугүй гэж үзэн суллах хүсэлт тавьсан байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы мэдээлснээр Пакистан улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр үл ойшоодог хоёр дахь улс юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

6 Сэтгэгдэл

  1. Лал

    Лалын шашинтай байж мэдсээр байж энэ тэнэг хүүхэнээс болж Ахын хүмүүс Хүн Дарамтанд оруулсан байнаа гэр бүлээ Хүнд яланд оруулсан тэнэг Эм!

    1. Зочин

      yu shaagaad bgn be chi lalraa? ygd delhii niutiin jishgeer hun shig erh edelj zugerr l social hergelj boldoggui yum be? tarhi ni ideeltsen huur bnshde chi chin harin

    2. Зочин

      Яаж ч сайнаар ойльё гээд исламын шашинг үнэндээ ойлгохгүй юмаа. Шашин нь хэтэрхий харгис уу эсвэл хүмүүс нь хэтэрхий тэнэг туйлширдын болов уу ямар ч байсан тэнэг хэрэг интернэт од болсоных нь төлөө ална гэдэг.

    3. Зочин

      Яаж ч сайнаар ойльё гээд исламын шашинг үнэндээ ойлгохгүй юмаа. Шашин нь хэтэрхий харгис уу эсвэл хүмүүс нь хэтэрхий тэнэг туйлширдын болов уу ямар ч байсан тэнэг хэрэг интернэт од болсоных нь төлөө ална гэдэг.

  2. Жуураа

    Дараагийн сонгуулийн шоу.Ирэх сонгуульд дандаа шинэ чадалай залуусыг гаргаж ирье. Хуучин гишүүд Хөндленгийн хяналт хийнэ биз..76-аас хэнийг ч сонгож болохгүй шүү

  3. Зочин

    Estoi teneg ax ymaa vxbel taarna

Сэтгэгдэл үлдээх