МУГЖ Ц.Энхманлай: "Харанга" хамтлаг Монголын үзэгчдийг шоконд оруулж байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 3982

МУГЖ Ц.Энхманлай: "Харанга" хамтлаг Монголын үзэгчдийг шоконд оруулж байсан

 

 

Монгол Улсын рок хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлайтай ярилцлаа.

-Та бүхэн 30 жилийн ойн тоглолтоо “Харанга хамтлаг 30 жил-Замд гаръя” гэж яагаад нэрлэхээр болсон бэ?

-Ер нь бол хүний амьдрал он жилээр хэмжигддэг. Тэгвэл “Харанга” хамтлагийн түүх 30 жил яваад дуусахгүй, цаашид үргэлжилнэ гэдгийг харуулахын тулд “Замд гаръя...” гэж өгсөн.

-“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтон дээрээ 30 дуулна гэсэн. Танай хамтлагийн дуу хоолойны бяд шаардсан маш хүнд дуунууд байдаг. Энэ олон жилийн дараа яаж тэр олон  дууг дуулж чадаж байгаагийн нууц юу вэ?

-Энэ бол байнгын бэлтгэлтэй байсантай холбоотой. Дуурийн дуучин өглөө бүр гамм уншдаг шиг бид завтай бол өдөрт 2-3 цаг бэлтгэл хийж байсантай холбоотой.

-Та бүхэн тоглолтын бэлтгэлээ сүүлийн 6 сарын турш эрчимтэй хийж байгаа гэсэн. Үүнээс өмнө бэлтгэл сургуулилтаа жаахан завсарласан уу?

-Ер нь бол нэгдсэн бэлтгэл сургуулилт жаахан завсарласан. Гэхдээ энд тэнд байнгын тоглож байдаг учраас 2-3 хоногийн өмнө бэлдээд хийдэг л байсан. Энэ тоглолтондоо зориулсан бэлтгэл жилийн өмнөөс эхэлсэн.

-Гучин жилийн ойн тоглолтын гол сюрприз нь юу байх вэ?

-“Харанга” хамтлаг 30 жилийн тоглолтоо хамгийн шилдэг 30 дуугаараа хийж байгаа нь эхний сюрприз. 30 жилийн дараа үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа нь хоёрдугаар сюрприз. Мөн тоглолтондоо зориулаад бүх цомгоо дахин хэвлүүлж, пянз болон бусад эдлэл хэрэглэл гаргаж байгаа нь гуравдугаар сюрприз.

-Танай тоглолтод Монголын өнөө цагийн хамгийн шилдэг гэгдэж байгаа хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөн барих юм байна. Энэ хүмүүс өөрсдийнхөө дууг дуулах уу, танай хамтлагийн дууг дуулах уу?

-Бид нар өөрсдийнхөө дуунуудаас дуулаарай гээд өгчихсөн байгаа. Хэрвээ бэлдэж амжсан бол манай дуунуудаас дуулна. Амжаагүй бол манай дуунуудаас ганц нэгийг дуулаад өөрсдийнхөө дуунаас дуулах байх.

-Танай хамтлагийн тоглолт 15.00 цагаас эхлээд шөнийн 24.00 цаг хүртэл үргэлжлэх үү?

-Гурван цагаас залуу хамтлагууд маань тоглоно. Харангын тоглолт 19.00 цагаас эхэлнэ. Манай тоглолт оройн 22.00-23.00 цаг хүртэл үргэлжлээд тарах болов уу?

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх