Жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ маргааш эхэлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

23 04сар 2024
Жүдо 2510

Жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ маргааш эхэлнэ

 

 


Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 61 орны 464 жүдоч ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр өрсөлдөнө. 

Жингийн хувьд:

Охид: -40кг, -44кг, -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг

Хөвгүүд: -50кг, -55кг, -60кг, -66кг, -73кг, -81кг, -73кг, -81кг, -90кг, +90кг

Оролцогчийн нас: 15-17 нас насны тамирчид оролцох юм. 

Шагналын сан: Алтан медаль 2300 ам.доллар, Мөнгөн медаль 1300 ам.доллар, Хүрэл медаль 700 ам.доллар тус тус хүртэнэ. 

Хуваарь /Улаанбаатарын цагаар/

Есдүгээр сарын 25-ны өдөр: 

  • 12:00 цагаас охидын -40кг, -44кг, хөвгүүдийн -50кг, -55кг жингийн урьдчилсан барилдаан.
  • 17:00 цагаас нээлтийн ажиллагаа
  • 18:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан явагдана. 

Хөвгүүдийн -50кг жинд Монгол улсаас хоёр тамирчин оролцож байгаа ба А хэсэгт Б.Бат-Оргил эхний тойрогт Гүржийн К.Чапуришвилитэй барилдах бол D хэсэгт Н.Мэндсайхан Азербайжаны И.Ганбарлитэй барилдах оноолттой байна. 

Хөвгүүдийн -50кг жингийн оноолт

 

Хөвгүүдийн -55кг жинд Монгол улсаа төлөөлөн мөн хоёр бөх барилдах ба А хэсэгт Х.Батцэнгэл эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Мендозатай барилдах бол D хэсэгт Ө.Бямбасүрэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркын В.Бахадиртэй барилдах оноолтттой байна. 

Хөвгүүдийн -55кг жингийн оноолт

Охидын -40кг жинд Г.Нандинцэцэг эхний тойрогт Узбекистан улсын жүдоч У.Хакимоватай барилдах оноолттой байна. 

Охидын -40кг жингийн оноолт

Охидын -44кг жинд А.Нямхишиг эхний тойрогт Бразилын В.Команчетэй барилдах юм. 

Охидын -44кг жингийн оноолт

 

 

 

2 Сэтгэгдэл

  1. дашням

    Гоё

  2. Баттөр

    Залгамж болох хүүхдүүддээ амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх