LIVE: О.Баасанхүү: УИХ-ыг тараах нь жүжиг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1542

LIVE: О.Баасанхүү: УИХ-ыг тараах нь жүжиг

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


-УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориуд тарааж байна. Энэ цуурхлыг бусад гишүүд өлгөж аваад нэн даруй дэвэргэх ёстой юм. Яагаад гэвэл МУ-ын ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны чуулганд очно. Очоод том ахад загнуулах учраас Ардын намын 12 нөхөр уулзсан байна. Том ахад загнуулах нэг арга байна. Гэхдээ том ах уучилж бас болно. Тийм учраас шоронд орчихгүй салах. Нөгөө нь зургаан сарын турш загнуулаад дуусах. Ийм л арга байна.

УИХ-ын гишүүнээс больё гэдэг үг бол би ажил хиймээргүй байна гэсэн үг. Үнэхээр 34 эр зоригтон байгаа бол гарын үсгээ зураад л явчих хэрэгтэй. Тэгээд чадамжгүй болоод тарчих хэрэгтэй. Ийм цуурхал тарааж байгаа нь Ерөнхийлөгчийн засаглал руу орох гэж байгаатай холбоотой Х.Баттулгын жүжиг. Би Х.Баттулгыг мэднэ ш дээ. Яаж тоглолт хийдгийг нь. Таван гишүүнээр жагсаал хийлгээд энэ жүжиг эхэлсэн шүү дээ. Одоо 30 тэрбумаар санал асуулга явуулах нь үнэтэй учир УИХ-ын сонгуультайгаа хамтад нь хийе гэж байгаа нь худлаа. Санал асуулгыг өвөл хийх гэж байгаа. Өвөл хүйтэн учраас жижигрүүлсэн тойргоор сонгууль хийхдээ нэг хүнд 500 мянгыг л өгье гэж ярьж байгаа юм билээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх