LIVE: С.Эрдэнэ: Хариуцлагаас мултрахын тулд УИХ-ыг тараах гэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1534

LIVE: С.Эрдэнэ: Хариуцлагаас мултрахын тулд УИХ-ыг тараах гэж байна

 

 

УИХ дахь АН-ын зөвлөл жилийн өмнө УИХ-ыг тараах тогтоол санаачилж байсан. Харин энэ удаад эрх баригч нам УИХ-ын тараах тухай ярьж эхэлсэн бөгөөд сөрөг хүчин ямар байр суурьтай хандаж байгааг бид тодрууллаа.

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

-УИХ-ыг тараах тухай мэдээллийг би одоогоор та нарын мэдэж буй түвшинд л бүдэг мэдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын энэ талаар ярьсан гэдгийг сонссон. АН -д бол ямар нэгэн санал ирээгүй байна.
-УИХ тарах шаардлага байгаа юу?
-Энэ ёсзүйгүй, жудаггүй гишүүд нь олонхи болсон энэ УИХ тарах ёстой гэдэг байр суурийг АН аль хоёр жилийн өмнө илэрхийлсэн. Өнөөдөр гэнэт юу болоод ийм асуудал яригдаж эхэлсэн нь сонин байна. Бид УИХ-ыг тарсан ч, эс тарсан ч хариуцлага ярина. УИХ-ын гишүүдийн увайгүй байдал үнэнд гүйцэгдээд тарах тухай ярьж байх шиг байна.
. Тарах шалтгаануудаа нэг ёсондоо тодорхой болго. Түүний дараа ард түмэн тарах эсэхийг шийдээд өгнө. Өнгөн дээрээ хариуцлага тооцож, шударга үнэний төлөө явж байгаа мэт боловч цаанаа шударга үнэнийг дандаа нухчин дарж байдаг.

-УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш нь УИХ-ыг тараах хатуу шаардлагатай болчихоод байна шүү дээ. Танай намынхнаас ихээхэн хамаарна. Танай намын гишүүд нэгдсэн байр суурьтай байх уу, эсвэл тус тусдаа илэрхийлэх үү?
-Манай намын зөвлөлийн гишүүд анхнаасаа нэгдсэн байр суурьтай байхаа илэрхийлсэн. Угаас долоон гишүүн долоон тийш салж давхиад байх боломжгүй. Мэдээж УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандана. Албадлагад оруулахгүй. Гэхдээ өөрсдийн итгэл үнэмшлээрээ нэгдмэл байр суурьтай байна гэж итгэж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх