Амралт, чөлөөт цаг: Цагаан болон өнгөт арьст хөвгүүдийн нөхөрлөл хайр түгээж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 7388

Амралт, чөлөөт цаг: Цагаан болон өнгөт арьст хөвгүүдийн нөхөрлөл хайр түгээж байна

 

Майкл Киснеросын Facebook хуудсанд байршуулсан минут хүрэхгүй богино бичлэг цахим орчинд аялагчдад хайр түгээж байна. Уг бичлэгт хоёр ой хоёр сартай Максвель, хоёр ой гурван сартай Финнеган нар нэгнээ харан баярлаж, урд урдаасаа гүйлдэн тэврэлджээ. Цагаан болон өнгөт арьстай бяцхан хөвгүүдийн нөхөрлөл, халуун дотно хэрнээ цайлган цагаан тэврэлт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нэгнээ үзэн ядах үзлийг үгүйсгэсэн мессеж болж чадсан учраас олон нийтэд хүрчээ. Facebook хуудсанд байршуулсан бичлэгийг 300 гаруй удаа бусадтай хуваалцаж, хэдэн арван мянган сэтгэгдэл авсан байна. Сэтгэгдэл үлдээж буй хүмүүс бараг бүгдээрээ эергээр үзэл бодлоо илэрхийлжээ. Найзууд танилцаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх