LIVE: Iphone-11 PRO тэсрэлт хийж чадлаа (монгол тайлбар, орчуулгатай)

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Дэлхий дахинд, Технологи 2269

LIVE: Iphone-11 PRO тэсрэлт хийж чадлаа (монгол тайлбар, орчуулгатай)

 

Apple special event өнгөрсөн шөнө Купертино хотод амжилттай зохион байгуулагдлаа. Apple-ын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсанчлан iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утсууд болон ухаалаг бугуйн цаг, iPad-аа танилцуулсан “халуухан” үдэш болж өнгөрлөө.

LIVETV Apple special event-ийг Монголын цагаар өнгөрсөн шөнө 01 цагт орчуулгатайгаар шууд дамжууллаа.

Арга хэмжээний эхэнд Apple TV+, Apple Arcade шууд дамжуулалт, кино, шоу, тоглоомын апп-уудын шинэчлэлийг танилцуулсан. Apple-ын хэрэглэгчид сард 4,99 ам.доллар төлж ашиглах юм.

Технологийн шилдэг компанийн өрсөлдөгчид болох Samsung, Huawei хэдий нь нугардаг уян дэлгэц, 5G сүлжээг хэрэглээндээ нэвтрүүлж байгаа ч Apple энэ удаад хэт эрсдэлтэй алхам хийхээс татгалзжээ. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй, учир нь iPhone ардаа гурван камертай, цэнэгээ 4-5 цагаар илүү барих хүчин чадалтай болсон байна.

Мэдээж хэрэг iPhone сонирхогчдын хувьд үнийг орхигдуулж болохгүй. Харин хоёр дэлгэцтэй IPhone 11 арай хямд буюу 699 ам.доллар ажээ. Хэрэв Apple-ын ээлжит гайхамшиг таалагдаж байвал энэ долоо хоногийн баасан гарагт урьдчилсан захиалгаа нээх ба энэ сарын 20-ны өдөр дэлгүүрүүдэд байршуулна.

Series 5 Watch ухаалаг бугуйн цагийг арга хэмжээний үеэр танилцуулсан ба дэлгэц, хүрээг шинэчлэн 399, 499 ам.долларын үнээр борлуулна. Мөн Apple-ын iPad-ын долоо дахь үеийг танилцуулсан нь өмнөх 9,7 инч дэлгэцийг бага зэрэг томруулан 10,2 инч болгон 329 ам.доллараар худалдаалах юм байна. 

 

  

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх