Халхын голын дайнд оролцсон эмэгтэй Ц.Чимэдцэрэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Сонирхолтой, Халуун сэдэв 3115

Халхын голын дайнд оролцсон эмэгтэй Ц.Чимэдцэрэн

 

Тэдгээр охид 1939 оны 7-р сард долоо хоног явж Баянтүмэнд очиж байжээ. Охидын хамгийн бага нь 14-хөн настай байсан бөгөөд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг ажил хийсэн байна.

Харин бусад охидоо дайнд явахыг уриалсан хүн бол өдгөө цор ганцаар амьд сэрүүн үлдсэн Ц.Чимэдцэрэн гэгч энэ буурал.  Эх сайхан Монгол орондоо өнөөдрийн энх цагийг авчрахын төлөө чинхүү зориг, зүрхээр дайны халуун гал дунд тэрээр сувилагч хийж байжээ. Өдгөө 95 насыг зооглосон Ц.Чимэдцэрэн "Халхын голын байлдааны ялалт"-ын  түүхт 80 жилийн хамгийн хүндтэй зочдын нэг байлаа. 

Халхын голын байлдаанд явсан 16 охин:

Халхын голын байлдаанд Цэрэнгийн Чимэдцэрэнгээс гадна Цэдэнгийн Ханд, Буджавын Жаргал, Дагвын Балдалмаа, Самбуугийн Балжинням, Арилдийн Дариймаа, Очирын Балдармаа, Равжаагийн Балдарам, Жамцын Цэнпэлмаа, Дэлэгийн Цэгмэд, Дагвын Бүтэд, Мөнхийн Дарийм, Цогтын Цэгмэд, Магсарын Цэгмэд, Гончигийн Хандам, Гэлэгбалсангийн Хандсүрэн нарын 16 дайчин охин  явж байжээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх