Приянка Чопраг НҮБ-ын сайн санааны элчээс огцруулахыг Пакистаны ЗГ хүсэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг 5148

Приянка Чопраг НҮБ-ын сайн санааны элчээс огцруулахыг Пакистаны ЗГ хүсэв

 

Болливудын нэрт од, дэлхийн мисс Приянка Чопраг НҮБ-ын сайн санааны элчийн үүрэг хариуцлагаас чөлөөлөхийг Пакистан улсын Засгийн газар хүсч албан ёсны өргөдлөө өргөн барьсан байна.

Кашмир бол цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан улсуудын дунд маргаан дагуулдаг хамгийн хүнд асуудал юм. Тиймээс Кашмирын талаар үзэл бодлоо хуваалцахдаа нэн сэрэмжтэй хандах ёстой байсан гэж шүүмжлэгчид Приянка Чопраг буруутгаж байна.

Энэ сард Америкийн Лос Анжелес хотод гоо бүсгүйчүүдийн бага хурал дээр Пакистаны гоо бүсгүй Айеша Малик Чопрагийн хоёрдугаар сард дэмжигчдэдээ хүргэсэн жиргээг онцолж “Таныг хүнлэг зүйлс яриахыг сонсох хэцүү байлаа. Учир нь хөрш Пакистаны эсрэг дайныг та дэмжиж байна. Та бол НҮБ-ын энхийн элч, энэ дайнд ялагч байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Хариуд нь Чопра “Надад Пакистанаас ирсэн олон найз байгаа гэхдээ би эх оронч хүн, уучлаарай” гэжээ.

Энэ оны эхэнд Энэтхэгийн талаас Пакистаны тосгонд бөмбөг хаясан хэрэг гарсны дараа Чопра Твиттер хуудастаа хэмээн жиргэсэн нь ийнхүү маргаан дагуулаад байгаа юм.

 

 

Дэлхийн хамгийн чинээлэг, ашиг орлого өндөр эмэгтэйчүүдийн нэг Приянка Чопра дуучин Ник Жонастай хийсэн хуримандаа Ерөнхий сайд Наренда Модиг урьсан байсан нь түүний улс төрийн байр суурийг илтгэсэн гэж шүүмжлэгчид бичжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

1 Сэтгэгдэл

  1. MARIA

    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)

Сэтгэгдэл үлдээх