LIVE: И.Ариунсайхан: Монголд цацраг идэвхит үүл орж ирсэн бол хамгийн түрүүнд Увс, Ховдын хилийн дохиолол дуугарах байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2077

LIVE: И.Ариунсайхан: Монголд цацраг идэвхит үүл орж ирсэн бол хамгийн түрүүнд Увс, Ховдын хилийн дохиолол дуугарах байсан

 ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор их хэмжээний цацрагаар бохирдсон үүл өчигдөр Монгол Улсын баруун аймгуудад, өнөөдөр төвийн аймгийн нэлэнхүйд нь бүрхлээ гэх түгшүүрт мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ талаарх албан ёсны мэдээллийг бид МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа.

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн улсын хяналтын ахлах байцаагч И.Ариунсайхан:

Цацрагийн бохирдолтой орчин үүссэнийг хүний таван мэдрэхүйгээр мэдэх боломжгүй. Зөвхөн тусгай багажаар хэмжиж илрүүлдэг. Наймдугаар сарын 01-21-ний өдрийг хүртэлх бүх хэмжилтийг би аваад байж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 0.02 ц/м хэмжээнээс давсан тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүй байна. Олон нийтийн сүлжээгээр Тэр  цэгээс Монгол Улсыг хүртэлх замд Казакстан Улс, түүний дөнгөж хажууханд Беларус, Украйн Улсууд байгаа. Хэрвээ цацрагаар бохирлогдсон үүл бий боллоо гэхэд цөмийн болон цацрагийн хэмжилтийн багажаар бүрэн тоноглогдсон дээрх улсууд цацраг илэрлээ гэх мэдээллийг бусад улсууддаа мэдээлэх ёстой байсан. Ийм мэдээлэл одоогоор байхгүй. Хэрвээ цацрагийн бохирдол бүхий үүлс ирсэн бол хамгийн эхэнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад байгаа дээрх цэгүүд аюулын дохиог өгөх ёстой байсан.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх