LIVE: И.Пионер: Гурвантэс сумынхныг ажилд авахаар үнэхээр хариуцлагагүй байдаг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Гэмт хэрэг, Уул уурхай 3817

LIVE: И.Пионер: Гурвантэс сумынхныг ажилд авахаар үнэхээр хариуцлагагүй байдаг

 

Урьд шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанийн улаан хас чулуу олборлох талбайд Гурвантэс сумын иргэд зодууллаа гэдэг live бичлэгүүд явж эхэлсэн. Энэ мэдээллийн дагуу бид бүхэн “Баатарван транс” компанийн гүйцэтгэх захирал Ишхүүгийн Пионертэй ярилцлаа.

“Баатарван транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Пионер:

- Харин өчигдөр болсон үйл явдлын талаар хэлэхэд манай байгууллага руу шөнө хоёр гурван зуун нутгийн иргэд дайрч орж ирсэн. Хэрвээ тэгэхгүй бол хамаг цонхыг нь хагалж эвдчихдэг л дээ. Түүгээр ч зогсохгүй манай дөрвөн ажилтныг зодож маш хүнд гэмтээсэн. Нэг хүний бие тун тааруу онгоцоор хот руу авчрахаас өөр аргагүй байгаа.

Өчигдөр өдрийн бичлэгийг та бүхэнд үзүүлье. Нинжа нар олборлолт хийхээр байгаль дэлхийгээ сүйдлээд хаядаг атлаа нэг ч төгрөгийн татварыг улсад төлдөггүй. Харин бид бол төлдөг. Нутгийн иргэдийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дааж, нөлөөллийн бүсийн айлуудад өвөлдөө тэжээл өгдөг. Бас сумын төв дээр ажлын байр бий болгох зорилгоор ахуйн үйлчилгээний төв хүртэл барьж байгаа.

. Тэгснээ долоо хоногийн дараа юу ч болоогүй юм шиг хүрээд ирдэг. Ингэж болохгүй биз дээ. Бас өдөр нь ажиллах үедээ улаан хас чулуу хаана байгааг нь тогтоож авангуутаа шөнө тэр хэсэг рүү бөөнөөрөө дайрч ухдаг ч тал бий.

Бидний олбордог улаан чулууг барилгын өнгөлгөөнд ихээр ашигладаг. Улаан өнгөтэй болохоор нь хятадууд маш өндөр үнээр авдаг.

Гэхдээ улаан хас чулууны олборлолтыг 100 хувь манай компани хариуцан ажилладаг. Харин Шү гоашингийн хувьд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцдаг байгаа. Манай компанид хятадууд огт ирдэггүй гэж худлаа хэлэхгүй. Улаан чулууг нийлүүлэх зорилгоор хятадын худалдан авагчидтай үе үе уулздаг.

Манай талбайд нүх ухаад байж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Тэр хүн ямар хүн бэ гэдгийг Монголын ард түмэн үнэнээр нь мэдэх ёстой байх.

4 Сэтгэгдэл

  1. зочин

    тэр чулууг ухаж аваад заавал хятадуудад ѳгѳх ёстой юм уу

    1. Зочин

      Өөр хэнд зархын? Чи авхуу?

  2. Зочин

    Нинжа хүн хүн биш үү

  3. Зочин

    ХАЧИН СЭЖИГТЭЙ УЙЛААД БАЙСАН ЮМАА...ОДОО НИНЖАГИЙН ГАРТ ОРВОЛ БҮР ӨНГӨРЧЭЭ.

Сэтгэгдэл үлдээх