LIVE: У.Хүрэлсүх: Тост тосон бумбын нуруун дахь бусад бүх лицeнзийг цуцал!

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Улс төр 2919

LIVE: У.Хүрэлсүх: Тост тосон бумбын нуруун дахь бусад бүх лицeнзийг цуцал!

 

Өнөөдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Хуралд Монгол Улсын eрөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо. Энэ үeэр eрөнхий сайд У.Хүрэлсүх сайд дарга, аймаг дүүргийн удирдлага зэрэг онцгой комиссын гишүүдэд хандаж нэлээд хатуухан үг хэллээ.


Юун түрүүнд тэрээр мах, гурилын үнэ өнгөрсөн жилийнх шиг өсөхгүй байхад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хатуу анхаарахыг сануулаад, нэмэгдсэн тохиолдолд толгойгоороо хариуцахыг анхаарууллаа. Мөн Улмаар Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг 5,6 аймгийг дамжин урсаж буй Орхон голыг сүйтгэж байгаа уул уурхайн компаниудын бүх лицeнзийг цуцалж, аж ахуйн нэгжүүдтэй нь хариуцлага тооцохыг аймгийн засаг дарга нар болон холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн олон хүний амь насыг авч одсон "Эко алтан Заамар" ХХК болон Хэнтийн аймгийн Гутайн давааг сүйтгэж буй компанийн үйл ажиллагааг ч зогсоохыг холбогдох хүмүүст даалгалаа.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх бүх шатны дарга нар халтар цаасны төлөө ажиллаж болохгүйг төгсгөлд нь хатуу санауулсан юм.

12 Сэтгэгдэл

  1. tungaa

    Зарим талаараа төр маш хатуу байх хэрэгтэй. Ерөнхий сайд маш зөв шаардлага тавьсан байна. Аливаа юм толгойтой түүндээ захирагддаг байх ёстой.

  2. Зочин

    Ерөнхий сайдын шийдвэр зоримог боловч хуультайгаа хир нийцэж хэрэгжих нь тодорхойгүй юмдаа. Хуулиасаа давж өгсөн шийдвэр эцэстээ хууль гүүхийн өмнө очоод гацдаг нь олон.

    1. Зочин

      Шударга бус шүүгчидийн өмнө үү

  3. зочин

    Ерөнхий сайдын шийдвэрийг дэмжиж байна. Уул уурхайгаар байгаль орчноо сүйтгэж, гол усаа ширгээж, ан амьтнаа устгаж, малын билчээргүй болгож, цөлжилт үүсгэж ард түмний өмчөөр хэдэн шуналт компани ухаад манай эдийн засаг сайжрахгүйг мэдэрлээ. Төсөв татвар гэж хэдэн төгрөг өгдөгт уягдаж болохгүй. Байгаль орчны яам байгалиа сүйтгүүлсээр, ашигт малтмалын газар нь лиценз гэж бөөн гар дамжсан авилга, хулхидалт, УБ хотын газар олголттой яг адил. 21 аймаг 300 гаруй сумын Засаг дарга, бүх багийн Засаг дарга нар цагдаа, мэргэжлийн хяналтын газартай нийлж шударга ажиллах цаг болсон шүү.

  4. Oyu tolgoi

    Oyu tolgoig yahu. tom tolgoitoi gazar bas bn

  5. зочин

    хөөрхий дөө. сайд л юм байх даа манайдаа

  6. зочин

    Зөв зөв.

  7. Зочин

    shi shuu yu buruu bnaa

  8. amaraa

    ерөнхий сайдаас зөрөөд үздээ бид генерал биш өөрсдөө тэмцэж авдаг юм ажлаа хийж байж.

  9. Зочин

    Ажиллаж бнаа. Дэмжиж бна.

  10. Gan-Ochir

    Odoo darga nar minii boloosh dee gej bodood. Eh orniihoo tuluu ygyi yumaa gehed yr hyyhdiinhee tuluu, tedend saikhan niigem orchin yldeehiin tuluu. Shudarga yosnii tuluu zytgej ehelbel uursud chin, yr hochid chin ulziitei gedegiig oilgood naad oyun sanaanii depresneesee garchuuul ta byhend ashigtai gedegiig bodoosoi. Ene khyn yneneesee yarij bna. Popruugyi yum bna. Ard bidnii tarhiig ergyuldeg Erunhii saidiin esreg, poporloo gej hashigirdag huuramch acount uudiig bygdiin olj ileryylj barij avah heregtei dee.

  11. Зочин

    гол нь эрх баригч намын дарга, 1 улсын ЕС шүү юм бол хуулиа батлуул, жижгхэн уурхайнуудад нөхөн төлбөр өгөх дампуурсан юм бж болохгүй.

Сэтгэгдэл үлдээх