ВИДЕО: Хуримын ёслол дээр амиа золиослогч халдлага үйлдэж 63 хүн алагджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Дэлхий дахинд 2007

ВИДЕО: Хуримын ёслол дээр амиа золиослогч халдлага үйлдэж 63 хүн алагджээ

 

Афганистаны нийслэл Кабул хотод хуримаа хийж байсан Марвайс Эльмийн гэрлэх ёслолын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж 63 хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан юм. Тэрээр сүйт бүсгүйн хамт халдлагаас эсэн мэнд үлдсэн ч ах дүүс, төрөл төрөгсдөө харамсалтайгаар алджээ.

Амиа золиослогч өөрийгөө дэлбэлсний дараа урьдчилан байршуулсан байсан тэсрэх бөмбөгүүд дэлбэрснээс 180 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Уг халдлагын Исламын улс зэвсэгт бүлгээс зохион байгуулсныг мэдэгдэж, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани талибчуудыг буруутгажээ.

 

 

Төрөл төрөгсөд, хайртай дотны хүмүүсээ хуримын ёслол дээрээ алдсан сүйт залуу Эльми инээмсэглэн угтаж байсан зочдоо хэдхэн цагийн дараа амиа алдан цустай хутгалдан газар хэвтэж байхыг харсан тухайгаа ярьсан байна. Тэрээр Афганистаны ард түмэн зовлонгоос салах болоогүй гэдгийг өөрийн хуримын ёслол дээр болсон халдлагаас харсан бөгөөд итгэл найдвараа алдсан хэмээн ярьжээ.

 

 

 

 

Хуримын ёслол дээр байсан гэрчийн ярьснаар зочид дуулж хуурдан бүжиглэж байхад дэлбэрэлт болж, тэнд байсан хүмүүсийн хөгжилдөөн уйлах хашгачих дуугаар солигдсон байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх