ВИДЕО: Оросын зорчигч тээврийн онгоц сүрэг цахлайтай мөргөлдөж, ослын буулт хийжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Дэлхий дахинд 2148

ВИДЕО: Оросын зорчигч тээврийн онгоц сүрэг цахлайтай мөргөлдөж, ослын буулт хийжээ

 

Урал Эйрлайнсын Эйрбус А321 зорчигч тээврийн онгоц Москвагийн Жуковский нисэх буудлаас хөөрөөд удалгүй эрдэнэшишийн тариалангийн талбайд ослын буулт хийжээ. 226 зорчигч, нислэгийн багийн долоон гишүүнийг эсэн мэнд газардуулсан хоёр нисгэгчид алга ташин баяр хүргэсэн байна.

У6178 нислэг Москвагаас Крымын хойг дахь Симферополь нисэх буудлыг чиглэжээ. Гэвч дөнгөж хөөрсний дараа цахлайн сүрэг дайралдаж зарим шувууд онгоцны сэнсэнд орж улмаар хөдөлгүүр доголдсон байна. Онгоц цаашид нислэгээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нисэх буудлаас км хүрэхгүй зайтай ослын буулт хийжээ.

 

 

41 настай Дамир Юсупов болон түүний туслах нисгэгч Георгий Мурзин нар олон цаг ниссэн хашир туршлагатай нисгэгчид байсан тул аюулгүй газардаж чадсан гэж Урал Эйрлайнсаас мэдэгджээ. Юсупов 3,000, Мурзин 600 цаг нислэг үйлдсэн туршлагатай юм байна.

Зорчигчдын ярьснаар онгоц газардах үед хөдөлгүүр хэдий нь унтарсан байжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com

1 Сэтгэгдэл

  1. Энгүүн

    Азтай зорчигчид, сайн нисгэгчид байлаа, баяр хүргэе. Цахлайнд мөргүүлж газардав.

Сэтгэгдэл үлдээх