LIVE: Монголдоо ганц байдаг гимнастикийн заал нурахад ойрхон байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Нийгэм, Халуун сэдэв 1870

LIVE: Монголдоо ганц байдаг гимнастикийн заал нурахад ойрхон байна

 

Монголдоо ганцхан байдаг гимнастикийн заал нурах эрсдэлд оржээ. Учир нь гимнастикийн заалтай тулгаад 547 метр квадрат газарт В.Баяржаргал гэх эрхэм орон сууц барьж эхэлжээ. Үүнээс үүдэн хөрсний ус ундарч, гимнастикийн заал болон тамчирдын оршин суудаг 43-р байр доороосоо ус нэвчин, улмаар таазнаасаа ус дусах болжээ.

Гимнастикийн заалны хойд талд барилга барихаар ажиллаж буй

Гимнастикийн заалны яг ард тулган газар ухаж эхэлсэн "Интер групп" ХХК нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн эзэмшлийнх бөгөөд уг компанийг нь Л.Энх-Амгалан гишүүний эгчийн хүүхэд В.Баяржаргал гэгч удирддаг байна. Харин уг газар Л.Энх-Амгалангийн эзэмшилд шилжихээсээ өмнө УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн мэдэлд байжээ.

Өнөөдрийн байдлаар тус зааланд 500 орчим хүүхэд бэлтгэл сургуулилт хийдэг ч ус нэвчиж, дусаал дусч эхэлснээс хойш ердөө 30 хувь нь л хичээллэж байна. Гимнастикийн холбооныхны хэлж буйгаар гимнастикийн заалны яг ард тулган газар ухаж эхэлсэн "Интер групп" ХХК нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн эзэмшлийнх бөгөөд уг компанийг нь Л.Энх-Амгалан гишүүний эгчийн хүүхэд В.Баяржаргал гэгч удирддаг байна. Харин уг газар Л.Энх-Амгалангийн эзэмшилд шилжихээсээ өмнө УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн мэдэлд байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хоёр гишүүд олон хүүхдийн эрх ашгийг хөндсөн уг газрыг өөр хоорондоо наймаалцсан болж таарч байна. Уг асуудлаар бид Гимнастикийн холбооны ЕНБД Г.Ерөөлбат болон Ордон СӨХ-ны дарга Д.Дариймаа нартай ярилцаж, дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэсэн юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх