Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д манай 14 бөх зодоглож байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Чөлөөт бөх 4150

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д манай 14 бөх зодоглож байна

 

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-18-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулагдана.

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байсан түүхтэй. Энэ жилийн дэлхийн аваргад дараах тамирчид хүч үзнэ:

Эрэгтэйчүүд

  • 61кг жинд Э.Төгсжаргал (Хасу-Мегастарс)
  • 65кг жинд Д.Тэнгис (Хасу-Мегастарс)
  • 70кг жинд Э.Бямбадорж (Баянхонгор)
  • 74кг жинд Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод)
  • 86кг жинд Б.Билгүүн (Хасу-Мегастарс)
  • 92кг жинд Э.Батмагнай (Баянхонгор)
  • 125кг жинд С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн)

Эмэгтэйчүүд

  • 50кг жинд Ч.Отгонтуяа (Алдар)
  • 53кг жинд Н.Анударь (Хилчин)
  • 55кг жинд Б.Энхцэцэг (Хилчин)
  • 62кг жинд Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)
  • 68кг жинд Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
  • 72кг жинд Ц.Хулан (Сэлэнгэ) нарын 14 тамирчин Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт оролцож байна.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

НАЙМДУГААР САРЫН 14 (ЛХАГВА ГАРИГ)

15:30-19:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын урьдчилсан, эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
22:15-23:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
23:00-00:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

НАЙМДУГААР САРЫН 15 (ПҮРЭВ ГАРИГ)

15:30-19:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаан
22:15-23:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
23:00-00:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

НАЙМДУГААР САРЫН 16 (БААСАН ГАРИГ)

13:30-13:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
15:30-19:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн дагах барилдаан
23:00-00:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Өнөөдөр 74кг жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 92кг жинд өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдах бол 86кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 125кг жинд “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар дагах барилдаан хийхээр болжээ.

1 Сэтгэгдэл

  1. А.Энхамгалан

    Бүх тамирчиддаа амжилт

Сэтгэгдэл үлдээх