ВИДЕО: Сагсанбөмбөгийн 16 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Сагс 2117

ВИДЕО: Сагсанбөмбөгийн 16 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээн

 

Сагсанбөмбөгийн 16 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээн 33 дахь удаагаа Итали улсын Удине хотноо зохион байгуулагдаж байна. 

Энэ сарын 17-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах уг тэмцээнд Европ тивийн хүчирхэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба одоогийн байдлаар шөвгийн найман баг тодроод байна. 

1971 онд анх удаа зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш хуучнаар ХБНСЮ улс таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл хүртэж европ тивийн бусад улсуудаа тэргүүлсэн байдаг бол Испани улсын баг дөрвөн алт, долоон мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Өнгөрсөн жилийн европын аваргаар Испани улсын баг Хорват улсын багтай шигшээд шалгарч 71:70 харьцаагаар Хорват улсын баг дөрөв дэх удаагаа түрүүлсэн билээ. 

Өнөөдөр сагсанбөмбөг сонирхогчдодоо шөвгийн 16-д Израиль болон Хорватын гал гарсан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. Урьд шөнө явагдсан уг тоглолтод 66:65 харьцаагаар Хорватын баг ялалт байгуулж шөвгийн наймд шалгарч үлдлээ.   

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх