Д.Эрдэнэбат: УБ-Дарханы зам 11-р сард ашиглалтад орох нь эргэлзээтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Улс төр, Нийгэм 2491

Д.Эрдэнэбат: УБ-Дарханы зам 11-р сард ашиглалтад орох нь эргэлзээтэй

- УИХ дахь АН-ын зөвлөл УБ-Дархан, УБ-Налайх чиглэлийн замын асуудлаар ЗТЯ дээр сонсгол явуулж, зам засварын ажлын явцтай танилцжээ. Уг асуудлаараа мэдээлэл хийлээ -

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

- Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн түр замын асуудал иргэдийг бухимдуулж байна. УБ-Дархан чиглэлийн түр зам иргэдийг бүр их бухимдуулж байна. Энэ жил бороо хур ихтэйг ч хэлэх үү тэр замаар явах нөхцөл байдал маш хүнд, эдийн засгийн маш их хохирол учруулж байна. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгаа учир бид энэ асуудалд онцгой ач холбогдол өгөхөөс өөр аргагүй болж байна. Үүнтэй холбоотой асуудлаар Зам тээврийн яаман дээр сонсгол явуулсан.

гэдэг шаардлагыг бид тавьсан. 200 гаруй км замыг засахад 6,5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь байж болшгүй зүйл. Энэ мөнгөөр иргэдийн аюулгүй байдлыг хангах зам хэзээ ч тавьж чадахгүй. 11-р сард энэ замыг дуусгана гэж байгаа ч Технологийн шаардлага, стандартын дагуу хийгдээгүй өм, цөм хийгдсэн нь харагдсан. Ер нь түр замын асуудлыг шийдэхгүйгээр уг замын засварыг дуусгахад хэцүү. Зарим нөхөд тэвчээртэй байгаарай” гээд байх шиг байна лээ. Тэвчээрт хязгаар байдаг.

4 Сэтгэгдэл

  1. ЭРДЭНЭБАТАД

    ЗА ЧИТГИЙ ХУЦ МУУ АРХИТТАЙ БАНДИ ЧИНЬ ХҮМҮҮС ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ БАЙНА ЧИ ТЭНГЭР ХАНГАЙТАЙ ЯРИАД БОРОО ЗОГСООГООД ӨГӨЛ ДӨӨ. ТЭГВЭЛ БИД АЖЛАА ХУРДАН ХИЙМЭЭР БАЙНА. НЭГ ИХ ШҮҮМЖИЛСЭН АРХИТТАЙ ГАР. ХУДАЛ ШҮҮМЖЛЭХ АМАРХАН УЧИР НЬ ЧИНИЙ АМ Л ХӨДӨЛЖ БАЙНА. АЖИЛ ХИЙНЭ ГЭДЭГ ӨӨР ШҮҮ..

  2. Зочин

    эрдэнэбат гэж өөрийгөө юу гж бдсцын, хуцахаас өөр юу ч байхгүй дурак

  3. Иргэн

    Өмнө нь сайжруулсан байтугай зүгээр л шороон замаар явсаар өдии хүрсэн Тэгэхэд хэдэн сар тэсэж болох байлгүй Илүү юманд хошуу дүрж байхаар авилагчидын эсрэг тэр жагсаал цуглаан хэл ам хиивэл хэрэгтэйсэн Хүрэлсүхииг л ямар нэгэн аргаар буруутгах гэж ядах юм

  4. Малнууд

    Хуучин замын хажуугаар нь шинэ замаа тавихгүй яасыг малнууд аа. Түр зам тавьж мөнгө идэх арга. Өөр юуч биш.

Сэтгэгдэл үлдээх