LIVE: Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг дахин шалгахыг шаардан жагсаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Видео мэдээ, Нийгэм 3315

LIVE: Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг дахин шалгахыг шаардан жагсаж байна

 

Сүхбаатар талбайд өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд,  Тост, Тосонбумбатай холбоотой асуудал болон ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж, аллагыг захиалагч болон гүйцэтгэгчийг тогтоож, хариуцлага тооцох шаардлагыг холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж байгаа талаар  эсэргүүцлийн жагсаал хийж байна.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг:

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосонбумбын нуруунд ирвэс хамгаалах ажлыг хийж байсан Т.Лхагвасүмбэрэл гэх сайхан залуу бусдын гарт харамсалтайгаар амь алдсан. Энэ залуугийн амь насыг хөнөөсөн хэргийн эзэн холбогдогч нь тодорхойгүй байсаар байгаа учраас энэ аллагын эзэн холбогдогчийг тогтоохыг шаардсан хүсэлтийг бид хуулийн байгууллагад хүргүүлнэ.

Мөн байгалийн үзэсгэлэнт сайхан тогтоцтой Тост, Тосонбумбын нурууг хамгаалах, уг нуруунд уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, улсын эрдэс баялгийн зөвлөлөөс өгсөн зөвшөөрөл нь хууль бус гэдгийг тогтоохоор манай хуульчид ажиллаж байгаа.

Тост, Тосонбумбын нурууг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч Х.Мандахбаяр:

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүрэн агсны ажил мэргэжлийнхээ дагуу өгсөн ярилцлага, нэвтрүүлгийг та бүхэн зурагтаар үзсэн. Улстөрчид шиг ухаан солиотой зүйл огт яриагүй байдаг. Маш ухаалаг хүн байсан нь баримт болоод үлдсэн. Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө амиа алдсан энэ хүний хэргийг эцэслэн шударгаар шийдэх ёстой. Энэ асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд, УЕП анхаарлаа тавих ёстой.

Төрсөн нутгийнхаа төлөө, Тост, Тосонбумбын нуруугаа хамгаалахын тулд, аварч үлдэхийн тулд 1000 кмын цаанаас нутгийн иргэд маань ирсэн байгаа шүү. Бид энэ тэмцлээ зогсоохгүй ээ. Бидний зүтгэл талаар болохгүй. Хэрвээ хуулийн засаглал Монгол Улсад байгаа бол, шударга ёс гэж байгаа бол энэ тэмцэл талаар болохгүй. Энэ асуудлыг Уул уурхайн яам нь Засгийн газар нь анхааралдаа авах ёстой.

Завхан аймгийн иргэн, жагсагч:

Шударга нийгмийн тогтолцоо гэж байхгүй боллоо. Уул уурхайн аюул Өмнөговьд төдийгүй, Завхан аймагт хүртэл нүүрлээд байна. Цианит натри гамшгийн хэмжээнд хүрлээ. Тиймээс энэ аюулыг олон нийтэд хүргэхийн тулд би энд ирсэн.

Гурвантэс сумын иргэн, жагсагч:

Би энэ бусармаг явдлыг арилгахын тулд, эх нутгаа хамгаалахын тулд, луйварчдаас эх орноо хамгаалахын тулд би энэ жагсаалд оролцохоор ирсэн.

4 Сэтгэгдэл

  1. сайханбилэг

    тавилттай жүжиг хийхээ боль мандахбаяраа

  2. Батболд

    хэдэн хүнд мөнгө өгчөөд тэр хүмүүсээрээ яриулаад байх юм

  3. Zandanhuu

    odoo bolimoor ymaa ingej ooriin huslee guitselduulehiin toloo uhsen hunii ys ondolzuulhee

  4. Saihanbileg batbold naraa

    Batbold saikhanbileg 2oo Mandahbayar aas 1ch tugrug awch bgaaguie Uwug deedsiinhee amia zolin bj awch uldej ur huuhed bidende uwluulen ugsun gazar nutagaa bid hamgaalan ur hoicjdoo uldeeh uuregtei humuus

Сэтгэгдэл үлдээх