ВИДЕО: Жүдо бөхийн Загребийн гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтууд №2

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Жүдо 2250

ВИДЕО: Жүдо бөхийн Загребийн гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтууд №2

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг гран при тэмцээнүүдийн нэг болох Загребийн гран при тэмцээн Хорват улсын Загреб хотноо зохион байгуулагдаж дууслаа.

Энэ удаагийн Загребийн гран при тэмцээн оролцогчдын тооны хувьд харьцангуй олон байсан нь тун удахгүй болох дэлхийн аваргын өмнө зохион байгуулагдаж буй гэдэг утгаараа томоохон сорил болж өнгөрлөө. Тэмцээний хоёр дахь өдөр уламжлал ёсоор дунд жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн -73кг жинд хамгийн олон оролцогч буюу 59 жүдоч, -81кг жинд 54 жүдоч өрсөлдлөө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрд мөн тооны жүдочдын өрсөлдөөн өрнөх нь дамжиггүй. Загребийн гран при тэмцээнд дээрх жингүүдэд ганган савалтууд дүүрэн байлаа. 

Манай сайт жүдо бөх сонирхогчдодоо тэмцээн бүрийн дараа цэвэр ялалтуудын бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу эхний өдрийн цэвэр ялалтуудын бичлэгийг хүргэсэн билээ./уг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу/ Өнөөдөр Загребийн гран при тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг цэвэр ялалтуудын бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх