Өнөөдрийн трэнд LIVE: Оймсонд нуусан доллар

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
TREND LIVE 2239

Өнөөдрийн трэнд LIVE: Оймсонд нуусан доллар

 

АТГ-аас МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы өрөөнд нэгжлэг хийх үед зүүн хөлний оймсондоо их хэмжээний ам.доллар нуусан байсныг илрүүлж байгаа бичлэг цахим орчинд өнөөдөр ТРЭНД болов. 

Н.Баярсайханы гэрт нэгжлэх хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5.1 сая төгрөг, унтлагийн өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байрлах сэйфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, 50.000 юань, албан өрөөнөөс нь 8.600 ам.доллар, 10.8 сая төгрөг нийт 230.8 сая төгрөг, 152.117 ам.доллар, 70 мянган юанийг хураан авчээ. 

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгосон байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх