ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Lady Gaga Live at Roseland Ballroom

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Шилдэг тоглолт 2177

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Lady Gaga Live at Roseland Ballroom

 


Үзэгч сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Америкийн алдарт дуучин Лейди Гагагийн 2014 оны "Roseland Ballroom" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Lady Gaga Live at Roseland Ballroom

Америкийн дуучин, жүжигчин, дуу зохиогч Stefani Joanne Angelina Germanotta-г дэлхий даяар тайзны нэр болох Lady Gaga нэрээр нь андахгүй мэднэ. Тэрээр анхны цомог болох The Fame цомгоороо олон улсад танигдаж эхэлсэн ба 2011 онд "Born This Way" хоёр дахь студийн цомгоо гаргахад хэдийнээ үзэгч, сонсогчидтой болсон байлаа. Түүний хоёр дахь цомог гаргасан долоо хоногтоо саяас дээш хувь борлогдсоноос гадна интернэтд дуунууд маш олноор татагдаж байсан юм. Lady Gaga 2016 он гэхэд дэлхий даяар 27 сая хувь цомог, 146 сая хувь сингл борлуулж чадсан байлаа. Тэрээр хөгжмийн дээд шагналуудыг авахаас гадна тоглосон киногоороо ч кино наадмын шагналуудыг нэлээдгүй авсан байдаг. 

Өнөөдөр үзэгчдэдээ толилуулах гэж буй Roseland Ballroom амьд тоглолт нь 2014 онд Нью Йорк хотноо тоглогдсон ба долоон удаагийн тоглолтоор нийт 1,5 сая доллларын 24,532 тасалбар борлуулсан байна. 

Тоглолт дээр эгшиглэх дуунууд

  • "Born This Way" (Piano Version)
  • "Black Jesus + Amen Fashion"
  • "Monster"
  • "Bad Romance"
  • "Sexxx Dreams"
  • "Dope"
  • "You and I"
  • "Just Dance"
  • "Poker Face" (Piano Version)
  • "Artpop" (Interlude)
  • "Applause"
  • "G.U.Y."

 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх