ТОЙМ: Сумо бөхийн Нагоя башё 14 дэх өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Сумо 3358

ТОЙМ: Сумо бөхийн Нагоя башё 14 дэх өдөр

 

Башё дуусахын өмнөх өдрийн барилдаанд ялагч тодроогүй ба их аварга Хакухо Даваажаргал энэ өдөр маэгаширагийн 5-аас барилдаж буй Котошогикүд өвдөг шороодсоноор 12 даваа хоёр унаатай боллоо. Урьд өмнө хоёр бөхийн хувьд 62 удаа учраа тааран барилдахад 56 удаад нь даваад байсан юм. Харин Какүрюү Ананд аваргын хувьд секиваке Митакеумитэй барилдан давснаар башёг 13 даваа нэг унаатайгаар ганцаараа тэргүүлж эхэллээ. Хоёр бөхийн хувьд 12 дахь удаагаа учраа тааран барилдаж буй нь энэ бөгөөд Ананд аваргын хувьд долоо дахь удаагаа Митакеумиг давлаа. 

Башёгийн сүүлийн өдөр монгол аваргууд хоорондоо барилдах ба хэрэв Ананд аварга давбал шууд түрүүлэх болзлоо хангах юм. Харин Хакухо Даваажаргал аварга давбал нэмэлт барилдаан гарна. Аваргуудын хувьд урьд өмнө нь 50 удаа учраа тааран барилдахад 43 удаад нь Хакухо аварга даваад байгаа юм.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх