LIVE: Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гарагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүртгэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 3073

LIVE: Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гарагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүртгэнэ

 

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долоодугаар сарын 22-нд бүртгэж эхэлнэ. Бүртгэл 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 5-ныг дуусна.

Иргэдийн бүртгүүлсэн дарааллаар биш бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ. ЭНД ДАРЖ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ. 

Орон сууцууд 

  • 68.59 мкв талбайтай гурван өрөө,
  •   39.30 талбайтай хоёр өрөө, 
  •   49.23 хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. 

Иргэд квот олгох эсэх дээр их лавлаж байна. Жишээлбэл, багш нарт квот өгөх үү гэж байгаа. Үүнд албан ёсны хариулт өгөхөд.

Түүнчлэн түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд л хамрагдана.

Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдах юм.

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж ирсэн. Тодруулбал,

Таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрийн нэг метр квадратын үнэ нь 1405000 төгрөг. Хөгжлийн банкнаас тогтоосон үнэ бөгөөд уг үнэ дээр НОСК ямар нэгэн үнэ нэмээгүй.

Үнийн хувьд байрны талбайн хэмжээнээс шалтгаалан.

Цалингийн, тэтгэврийн зэрэг зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Хамгийн гол нь зээлээ төлөөд, түрээсээ өгч чадах хэмжээний орлоготой байх ёстой.

. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг анхаарна уу. 

Хамгийн гол шалгуур бол нийслэлийн иргэн байх ёстой бөгөөд иргэний үнэмлэхний хаяг, оршин суугаа хаягийн бүртгэл хоёулаа гэр хороололд бүртгэлтэй байх хэрэгтэй.

Уг шаардлагыг гэр бүлийн аль нэг гишүүн хангаж байгаа тохиолдолд найман ангиллын алинд багтахаа сонгон цахимаар бүртгүүлнэ.

Иргэдийг найман ангиллаар бүртгэнэ. .

. Тэгэхээр иргэд бичиг баримтаа сайн бүрдүүлж, ямар ангилалд хамрагдан бүртгүүлэх вэ гэдгээ гэр бүлтэйгээ ярилцан цахимаар бүртгүүлэх хэрэгтэй.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх