LIVE: Д.Эрдэнэбат: Орон нутагт эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх эрхийг Үндсэн хуулиар олгох ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Улс төр, Хууль эрхзүй 1598

LIVE: Д.Эрдэнэбат: Орон нутагт эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх эрхийг Үндсэн хуулиар олгох ёстой

 

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан АН-ын зөвлөлөөс өргөн барьж буй саналыг албан ёсоор танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

АН-ын зөвлөл хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийн талаар хуралдаж зарчмын шийдвэрээ гаргалаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцоогүй байсан.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох явцад Үндсэн хуулийн суурь зарчимд нийцээгүй олон асуудал байгаа учраас бид байр сууриа хүргэхээс өөр аргагүй байна.

Ардчилсан намын зөвлөл хуралдаад Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг тусгах  шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

1.       Сонгуулийн тогтолцоог зайлшгүй Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Тиймээс сонгуулийн тогтолцоог холимог байдлаар явуулах асуудлыг заавал тусгах ёстой.

2.       Орон нутагт эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх эрхийг Үндсэн хуулиар олгох ёстой.

3.       Нутгийн өөрөө удирдах ёсыг өөрчлөх Ерөнхийлөгчийн саналыг бид бүрэн дэмжиж байна.

4.      

5.       Шүүхийн хяналт, хариуцлагын асуудлыг заавал ярих ёстой.

6.       Баялгийн сангийн асуудлыг цогцоор ярих ёстой.

гэв.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх