LIVE: "Залуус" хороолол орчмын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Видео мэдээ, Боловсрол 1766

LIVE: "Залуус" хороолол орчмын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдана

 

БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийг барих, өргөтгөхтэй холбоотой 105 төслийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 27 нь сургууль, 67 нь цэцэрлэг, зургаа нь спорт заал, дөрөв нь бага сургуулийн цогцолбор барих, өргөтгөх төсөл.

Цэцэрлэгүүдийн өргөтгөлийн ажлын явцтай өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан төлөөлөл газар дээр нь очин танилцаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг 1963 онд ашиглалтад орсон зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаад өнгөрсөн онд хуучин барилгын нурааж, 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн байна.

Барилга угсралтын ажил өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа юм.

. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Санхүүжилтийг шийдэж өгөхөөр болсон тул дулааны шугам сүлжээний ажлыг чанартай гүйцэтгэн цэцэрлэгийн гаднах тохижилтын ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн дуусгах хэрэгтэй” гэдгийг сануулан хэлэв.

Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхжаргал: . Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 10 бүлэгтэй анги дүүргэлт 35-40 хүүхэдтэй байхаас гадна нь “Залуус” хороолол болон эргэн тойрны шинэ орон сууцны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх