LIVE: Шагайн харваанд МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай баг түрүүллээ

МУ CONTENT

Шинэ мэдээ

Наадам 427

LIVE: Шагайн харваанд МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай баг түрүүллээ

 

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэц мэргэнээ сорьжээ. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцсон юм.

Ингээд;

  • Нэгдүгээр байрт, УБТЗ-ын Л.Болд ахлагчтай баг;
  • Хоёрдугаар байрт, АПУ ХХК-ын С.Ямааранд ахлагчтай баг;
  • Гуравдугаар байрт, Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тус тус эзэлжээ.

. Мөн улсын цолтой 300 гаруй харваач тэмцээнд оролцсон аж.

Үндэсний баяр наадамд 2007-2009 онд түрүү авч байсан бол 10 жилийн дараа түрүүлсэндээ баяртай байна

МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Болд “Шагайн харваа наадамчин олны шимтэн үздэг наадам болсон. Наадмынхаа харваанд түрүүлсэндээ баяртай байна. . Үндэсний баяр наадамд 2007-2009 онд түрүү авч байсан бол 10 жилийн дараа түрүүлсэндээ баяртай байна. Манай багийн амжилтаас гэвэл наадамдаа гурван удаа үзүүрлэж, хоёр удаа гуравдугаар байрт шалгарсан байдаг” гэлээ.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх