LIVE: Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны 1,2-ын давааг шууд дамжуулж байна

МУ CONTENT

Шинэ мэдээ

Спорт, Наадам 1292

LIVE: Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны 1,2-ын давааг шууд дамжуулж байна

 

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ


Энэ жилийн Үндэсний их баяр наадамд улс, аймаг сум, цэргийн цолтой 512 бөх уран мэхийг уралдуулан барилдаж байна. Тэднээс дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40 байна.

Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням 

Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс 

Улсын гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан

Улсын заан Н.Жаргалбаяр, Б.Сайнбаяр, Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Б.Соронзонболд, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, Т.Санчир

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Т.Өсөх-Ирээдүй, Н.Золбоо, О.Хангай, Т.Баасанхүү, Ш.Уламбаяр, М.Бадарч, П.Ганхуяг, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Б.Одгэрэл, Т.Бэгзсүрэн, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, Л.Пүрэвжав, Д.Бат-Эрдэнэ нарын 16 харцага барилдах юм байна. 

Мөн улсын начин 40, аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152, цэрэг 10 барилдаж байна. 

Баяр наадмын хөтөлбөрийн дагуу маргааш 19:20 цагт Үндэсний бөхийн есийн даваа эхлэх юм. Энэ жилийн наадмын түрүү бөхөд "Тоёота сэйлс Монголиа" ХХК-иас 60 кг жинтэй, алт, мөнгөөр урлан эрдэнийн чулуугаар чимэглэсэн "Тоёота цом"-ыг бэлэглэх бол "Моннис Моторс" компаниас "Nissan patrol Y62" автомашин бэлэглэхээ зарласан билээ.

Хүчит бөхийн барилдааны хөтөлбөрт тусгагдсанаар:

7 ДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

 16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

 7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ

 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна- Төв цэнгэлдэх хүрээлэнд.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх