LIVE: Тод манлай уяач Д.Онон: Баян ходоодод орсон адуу улсын наадамд түрүүлдэг л юм байна

МУ CONTENT

Шинэ мэдээ

Наадам, Халуун сэдэв 8489

LIVE: Тод манлай уяач Д.Онон: Баян ходоодод орсон адуу улсын наадамд түрүүлдэг л юм байна

 

Тод манлай уяач Д.Ононгийн гал өнөөдрийн азарган насанд одтой наадлаа. Эхний гуравт орсон азарга нэг галынх байсан тохиолдол байхгүй гэж наадамчин олон ярьж байсан юм. Энэ талаар Тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа. 

-Нэг галын гурван адуу түрүү, айраг авсан тохиолдол байдаг юм болов уу даа. Ховор амжилт гэж бодож байна. Миний хүү Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга улсад  түрүүллээ. Энэ морины хувьд дааган насандаа улсын баяр наадмын баян ходоод болж, Төв цэнгэлдэх хүрээлэнд орж байсан. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэж манай ард түмэн ярьдаг. Баян ходоодод орсон морь улсын наадамд түрүүлдэг л юм байна. Түмэн олны сэтгэл наашаа харж байснаас морь сайхан давхиж байгаа юм шүү дээ. 

-Хонгор азарга өнгөрсөн жил аман хүзүүдэж байсан гэсэн? 

-Өнгөрсөн жил аман хүзүүдсэн. Хязааландаа Бүсийн наадамд гурваар хурдалж байсан. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Эрдэнэчулуун гэдэг хүний азаргыг авч хэдэн шүү хураалгаснаас гарсан адуу. Дарьганга эцэгтэй. 

-Танай галд хичнээн уяачийн хэдэн морь байна вэ?

-Арваад уяач байна. Дагаж уяж байгаа залуус ч байна. Тод манлай уяач Пүрэвбаатар, Н.Баттөмөр нарын уяач байна. Морь хэдээр давхих яах вэ. Хүүхэд, морь бүтэн ирэх л хамгийн сайхан наадам юм шүү дээ.  

1 Сэтгэгдэл

  1. сэтгүүлч залууд

    ямар пилдага сэтгүүлч бэ

Сэтгэгдэл үлдээх