Жүдо бөхийн Монтреал гранпри: Г.Хэрлэн жингээ тэргүүлэн барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Спорт, Жүдо 3173

Жүдо бөхийн Монтреал гранпри: Г.Хэрлэн жингээ тэргүүлэн барилдана

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Монтреал Гран при тэмцээн өнөөдөр Канад улсын Монтреал хотноо зохион байгуулагдана.

Урьд шөнө тэмцээний сугалаа явагдсан ба уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ганцаараа барилдах Г.Хэрлэн -66кг жинг тэргүүлэн барилдахаар болсон юм. Манай бөх эхний тойрогт Бразил улсын жүдоч М.Марселинотой барилдах оноолттой байна. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил Анталягийн гранприд нэг учраа тааран барилдаж Г.Хэрлэн ялж байсан удаатай. 

-66кг жингийн оноолт

Бразил жүдочийн хувьд харьцангуй залуу бөх бөгөөд өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -66кг жинд мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм. Тэрээр мөн 2015 оны өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальтай Бразилын ирээдүй гэгдэж буй жүдоч юм.   

Тэмцээн улаанбаатарын цагаар 23:00 цагт эхлэх хуваарьтай байна. Дэлгэрэнгүй хуваарьтай танилцахыг хүсвэл энд дарна уу. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх