Хэний хар тамхийг зөөгөөд байна вэ?
-Дипломатууд янжуур тамхи зөөсөн, цаашилбал хар тамхи зөөсөн хэргүүд шил дараалан гарлаа. Энэ нь цалин багатай байсантай холбоотой юу?
-Холбоотой. Гэхдээ . Мэргэжлийн дипломат хүн тамхины наймаа хийх нь бүү хэл, Венийн конвенцид заасны дагуу наймаа огт хийж болдоггүй мэргэжил. Гэтэл, Венийн конвенциэ ч уншаагүй хүмүүс дипломат албанд орж ирэнгүүтээ “Польшоос авсан тамхиа Германд зарчихвал маш их мөнгөтэй болох юм” гэж сэтгэж байна шүү дээ. Ёс суртахууны доройтолд орсны баталгаа нь энэ.
Би энэ тухай өөрийн бодлоо “Монголын ирээдүй сүйрлийн зүг” гэсэн гарчигтайгаар өөрийн фейсбүүкт оруулсан байгаа.
ҮХНӨ гэж яриад байна. Монголын нийгэм муу байгаа нь ҮХ-ндаа байгаа юм биш, хүндээ л байгаа юм. Ямар ч сайн хууль байгаад үүнийг даган биелүүлдэггүй бол хөгжихгүй.
-Та яаманд ажиллаж байхдаа намчидтай хэр их үзэлцдэг байв?
-Зөндөө. 1. Гадаад яам дотооддоо 100, гадааддаа 200 албан хаагчтай гэж бодъё. Монгол улс 300 дипломатчтай гэж үзвэл сайд бүр нэг, хоёр хүн чирж ирсээр байгаад мэргэжлийн дипломатчид үгүй болсон. Гадаад яам юмаа мэддэг, боловсролтой, мэргэжлийн хүмүүсээр цангаж байна. Би ганцхан жишээ хэлье.
Одоо Германд хар тамхины хэргээр баригдаад байгаа жолооч С.Эрдэнэбаяр бол Ерөнхийлөгч асан П.Очирбатын хамаатан юм билээ. ГХЯ-нд барилгын туслах ажилтнаар анх ажилд орж байсан хүн шүү дээ. Маш зальтай хүн.
2010 онд намайг Оттавад Элчин сайд байхад ирлээ. Жолооч, аж ахуйн даргын албан тушаалтай ирж байгаа хүн шүү дээ. .
Канадад Монгол улсын Ерөнхий сайд анх удаа айлчиллаа. Тэр айлчлалын үеэр алга болчихсон. Жолоочгүй Элчин сайд шившиг болно биз дээ. Гэтэл зочид буудлын цахилгаан шатанд ГХЯ-ны нэг даргын цүнхийг барьчихсан явж байдаг юм. Тэгэхээр нь би Ерөнхий сайд байсан С.Батболдод шууд хэлсэн, “Энэ ёстой болохгүй хүн ирсэн байна. Буцаахгүй бол болохгүй нь” гэсэн. Ингээд буцаах болтол “Ар гэрийн гачигдлаар намайг буцааж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл бариад ороод ирсэн. Маш зальтай. “Чи ёс суртахууны алдаа гаргаж, Элчин сайдтай хамтран ажиллаж чадахгүй болоод буцаж байгаа хүн шүү дээ” гэсэн чинь өргөдлөө үлдээгээд гарсан.
Ёс суртахууны алдаа гаргаж буцсан хүн дипломат алба байтугай ямар ч төрийн байгууллагад ажиллах эрхгүй. Гэтэл очингуутаа Л.Болд сайдын жолооч болоод намайг буцаж ирэхэд Америкт томилогдоод явчихсан байдаг юм. Тавлаж байгаа юм шүү.
Яадаг хүн юм бол гээд судлаад үзтэл .
-Эхлээд нэг чулуу зөөлгөөд, нээнтэгт оруулангуутаа тамхи, улмаар хар тамхи зөөлгөдөг гэсэн мэдээлэл байгаад байгаа?
-Тэрийг би мэдэхгүй. Харин гайхаад байх юм. Яагаад тэр олон Гадаад хэргийн сайд, Тнбд нар энэ хүнийг ингээд явуулаад байсан юм бол? Энэ бол миний мэдэж байгаа, надтай тохиолдсон ганцхан жишээ. .
-Залуу дипломачдад юу гэж сургадаг вэ. Гадаад харилцааны салбар ямар байгаасай гэж хүсэж байна?
-Хүн бүр залуу насыг туулсан. Залуучуудад юу хэлэх вэ. Дипломатч болохын тулд эхлээд боловсролтой байх ёстой. Тодорхой сэдвээр судалгаа хийж, сургууль, сургалтад нь суралц. Монгол улс дэлхийн бодлогыг тодорхойлдог улс биш ч гэсэн, хоёр хөрштэйгээ харилцах харилцааны бодлогыг нарийн гаргаад тавьдаг хүн байна уу, үгүй юу. Гадаадын хичнээн хил эзэмшлээ ч монгол хэлээ сурахгүй бол юу ч биш болно. Ийм зүг рүү яваарай.
Дипломат алба бол нэр хүндтэй, сайхан алба. Шударга байгаарай.
Манайхан намайг мэднэ. Би шударга ажилласан. Би үүгээрээ үнэхээр бахархдаг. Шударга байдлыг эрхэмлэдэг малчин өвөг дээдсээс авсан зан чанар минь юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.