Чөлөөт бөхөөр 171 тамирчин "Монгол улсын аварга" болсон

Сурталчилгаа
Чөлөөт бөхөөр 171 тамирчин "Монгол улсын аварга" болсон

 

(зургаадугаар сарын 20-23)

Манай сайт чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний мэдээллийн түнш байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, сонирхогчдодоо зориулан өнөөдрөөс эхлэн чөлөөт бөхийн спортын талаар болон УАШТ-ний талаарх цуврал мэдээлэл хүргэх юм. Мөн түүнчлэн чөлөөт бөхийн УАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.  

50 гаруй жилийн (МБАТС-ыг оруулаад) хугацаанд давхардсан тоогоор 171 тамирчин Монгол Улсын аварга болжээ.

“Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин Х.Баянмөнх хамгийн олон буюу 13 удаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон байдаг. Түүний энэхүү амжилт нь баттай биш бөгөөд самбо, чөлөөт бөхөөр нийлээд 13 түрүүлсэн байх магадлалтай. Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, алдарт бөх Д.Оюунболд агсан 1976-1990 оны хооронд гурван өөр жинд 12 удаа түрүүлсэн дээд амжилт. “Мөнгөн үе”-ийн хүнд жингийн томоохон төлөөлөл, гавьяат тамирчин А.Баатархүү 10, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох, сүүлийн үеийн хүнд жингийн шилдэг бөх ОУХМ Ж.Чулуунбат нар ес, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Б.Гантогтох, Г.Мандахнаран, ОУХМ Т.Зүүнбаян, Д.Гомбодорж нар тус бүр долоон удаа улсын аварга болж байв. Харин 14 бөх зургаа, 12 бөх тав, 10 бөх дөрөв, 17 бөх гурав, 32 бөх хоёр, 76 бөх нэг удаа түрүүлжээ. Сонирхуулахад, гавьяат тамирчин А.Баатархүү (82, 90, 100, 130 кг), гавьяат тамирчин Г.Мандахнаран (60, 65, 70, 74 кг) нар дөрвөн өөр жинд улсын аварга болж байв.

                               Үргэлжлэл бий..

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0