Япон улсын нийслэл Токио хотноо туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-18 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Манай улсаас дараах дараах долоон тамирчид оролцож байгаа юм.
- Э.Дөлгөөн /UB Fencing клуб, Viral Partners LLC, Алтан Дорнод Монгол группын тамирчин/
- Б.Хаш-Эрдэнэ /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер/
- У.Маргад-Эрдэнэ /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер/
- Т.Тулуй /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Хангарьд клубын тамирчин /
- Б.Амарзаяа /UB FENCING CLUB, BlueMon group-ийн тамирчин, спортын мастер/
- Г.Халиунаа /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин/
- О.Должансүрэн /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин/
Манай баг тамирчид дасгалжуулагч багш Д.Ганбаатарын удирдлага дор ганцаарчилсан болон багийн төрөлд оролцож байна. Өнөөдөр манай баг тамирчид эхний ялалтуудаа аваад байгаа ба:
- Б.Амарзаяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Иран улсын тамирчин NOURI Sakineh -ийг 5:4 харьцаатай ялж анхны ялалтаа авлаа. Мөн түүнчлэн Шинэ Зеландын тамирчин CHALTON Anna-тай тулалдаж үндсэн цагт 4:4 -ийн харьцаатай тэнцэн нэмэлт цагт 5:4-ийн харьцаатай ялалт байгуулан хасагдах шатанд шалгарлаа.
- Г.Халиунаа Ираны тамирчин MAHROKH Paria-тай тулалдан 5:4 харьцаатай ялж Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний ялалтаа авлаа.
Yellow 6 замыг шууд үзэх:
Green 1 замыг шууд үзэх:
RED 3 замыг шууд үзэх:
Blue 4 замыг шууд үзэх:
Blue 8 замыг шууд үзэх:
Red 7 замыг шууд үзэх:
Green 5 замыг шууд үзэх: