Ливерпүүл клуб 14 жилийн дараа 6 дахь удаагаа аварга боллоо

Сурталчилгаа
Ливерпүүл клуб 14 жилийн дараа 6 дахь удаагаа аварга боллоо

 

Ливерпүүл клуб зургаа дахь удаагаа цом өргөхөөр Мадридад ирээд байсан бол Тоттенхам клубын хувьд анх удаагаа шигшээд үлдээд байгаа юм. Багууд өмнө нь бүх тэмцээний хүрээнд 170 удаа таарч тоглоход 79 удаад нь Ливерпүүл, 48 удаад Тоттенхам, 43 удаа тэнцэж байсан түүхтэй. 

Аваргуудын лигийн шигшээд нэг улсын хоёр баг тунан үлдсэн зургаан тохиолдол байдаг. 

  • 2000 онд Реал Мадрид - Валенсиа
  • 2003 онд АС Милан - Ювентус
  • 2008 онд Манчестер Юнайтед - Челси
  • 2013 онд Байерн Мюнхен - Боруссиа Дортмунд
  • 2014 онд Реал Мадрид - Атлетико Мадрид
  • 2016 онд Реал Мадрид - Атлетико Мадрид гэсэн учраанууд таарч байсан түүхтэй. 

Ливерпүүл 2:0 Тоттенхам

Тоглолт дөнгөж эхлээд 2 дахь минутад М.Салах торгуулийн цохилтоор тоглолтыг салхийг хагалж гоолдлоо. Энэхүү гоол нь 2005 оны Малдинигийн 51 дэх секундэд гоолдсон гоолын дараа орохоор тоглолт эхлээд орсон хоёр дахь хурдан гоолоор нэрлэгдэж байна. Тоглолтын явцад Тоттенхамчууд тун сайн тоглолтыг үзүүлж байлаа. Бөмбөг эзэмшилтийн хувьд тэд хамаагүй илүү байсан юм. Гэвч үр дүн чухал шүү дээ. Тоглолтын төгсгөлд (87 дахь минутад) Ориги тоглолтын эцсийн цэгийг хатгаж тун сайхан гоол орууллаа.

Ийнхүү Юрген Клоппоор удирдуулсан Ливерпүүлчүүд зургаа дахь удаагаа "Дэлдэн чихт"-ийг өргөж 2012 онд лигийн цомыг авснаас хойш долоо жилийн дараа хамгийн том цомыг өргөлөө. Аваргуудын лигийн түүхэнд 13 удаа түрүүлсэн Реал Мадрид, долоон удаа түрүүлсэн АС Милан клубуудын араас Ливерпүүл клуб жагсахаар боллоо. Аваргуудын лигийн цом өргөсөн багуудын түүхийг үзэхийг хүсвэл энд дарна уу.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0