LIVE: 3x3 сагсанбөмбөг Nations League 2019 хагас шигшээ Монгол-Беларусь

Сурталчилгаа
LIVE: 3x3 сагсанбөмбөг Nations League 2019 хагас шигшээ Монгол-Беларусь

 

Өнөөдөр, маргааш (зургаадугаар сарын 1-2 ) үргэлжлэх энэхүү тэмцээнд зургаан улс оролцож байгаа ба Монгол, БНХАУ, Япон, ОХУ, Беларус, Тайланд улсын багууд оролцох юм. 

FIBA 3x3 /Олон улсын сагсанбөмбөгийн холбоо/-ноос залуу тамирчдаа дэмжих хөгжлийн хөтөлбөрийн нэг бол FIBA 3x3 U23 Nations League тэмцээн юм. Тэмцээн цуврал Stop-оос бүрддэг ба Stop 1, Stop 2 нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр болон маргааш болно. Нийт зургаан stop буюу зургаан цуврал тэмцээн явагдах ба дараагийн Stop 3-4 нь ОХУ-ын Москва хотноо зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд болно. 
Stop 5-6 нь долоодугаар сарын 13-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Yichang хотод болно.

Энэхүү тэмцээн нь ФИБА-гийн тэмцээний ранкын 8-р зэрэглэл буюу Дэлхийн гранпригийн дараа орох өндөр оноотой тэмцээн юм. Энэ ч утгаараа манай U23 насны багуудын амжилт, Монгол Улсын Олимпийн эрх авах оноонд орох тул чухал тэмцээн юм. Манай улс өнгөрсөн жилээс энэхүү хөтөлбөрт хамрагдсан ба Ази болон Африкийн бүст хамрагдаж байсан юм. Энэ жил ФИБА бүстээ өөрчлөлт оруулж манай бүст Ази болон Европын 6 улс хамрагдаж байна. Нийт зургаан stop явж дууссаны дараа амжилтаараа бүс бүрийн эхний 2-т байгаа багууд FIBA 3x3 U23 Nations league Final-д бусад бүсүүдээс шалгарсан шилдэг багуудтай өрсөлдөх юм.

Манай улсын эрэгтэй шигшээ багийн хувьд БНХАУ, Тайландын багуудтай В хэсэгт орсон байна.

Монгол улсын баг бүрэлдэхүүний хувьд дараах хүчирхэг хөвгүүд багтаж байна. 

Эмэгтэй баг маань ОХУ, Тайландын багуудтай В хэсэгт орсон байна. 

Монгол улсын эмэгтэй баг дараах бүрэлдэхүүнтэй байна. 

 

Харин тоглолтын хуваарийн хувьд:

13:40 Монгол - Тайланд /Эмэгтэй/

15:30 Монгол - Тайланд /Эрэгтэй/

16:40 Монгол - ОХУ /Эмэгтэй/

17:00 Монгол - БНХАУ /Эрэгтэй/


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0