Сумо бөхийн нацү башё тойм: Японы шинэ он тооллын анхны башёд япон бөх түрүүллээ
Сумо бөхийн нацү башё тойм: Японы шинэ он тооллын анхны башёд япон бөх түрүүллээ

 

Энэ удаагийн нацү башё нь дараах онцлогтой байлаа. 

  • Японы шинэ Рейва он тооллын анхны башё
  • Маэгаширагийн 8-аас барилдсан Асанаяма нь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн Такасаго дэвжээнээс 9 жилийн дараа түрүү хүртлээ.
  • АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сумо бөхийн башёд түрүүлсэн бөхөд шагнал гардууллаа.
  • Комүсүби, сэкивакэ болж үзээгүй бөх башёд түрүүлж байгаа нь 58 жилийн өмнө тохиолдож байжээ.
  • Хамгийн шударга, хатуу дэг жаягтай гэгддэг сумогийн спорт олон түмний шүүмжлэлд өртсөн башё болж өнгөрлөө.

Их аварга Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдалгүй өнжсөн нь олон бөхөд түрүүлэх боломж гарч ирсэн тул башё эхний өдрөөсөө маш ширүүн өрсөлдөөн дунд явагдсан юм.  

Нацү башёгийн тусгай шагналын эзэд:

  • Гарамгай барилдааны шагнал – Асанояма
  • Дайчин барилдааны шагнал –  Асанояма, Шиманоүми, Аби
  • Уран барилдааны шагнал – Рюүдэн

Монгол бөхчүүд маань дараах амжилтыг үзүүлжээ:

Макүүчи

  • Ёкозүна Какүрюү М.Ананд 11-4
  • Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5-7-3
  • Маэгашира-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5
  • М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-6
  • М-17 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-10

Жюүрёо

  • Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-9
  • Азүмарюү С.Тодбилэг 8-7
  • Миторюү Б.Төрболд 7-8
  • Кирибаяма Б.Лхагвасүрэн 8-7
  • Араваши Э.Дөлгөөн 8-7
  • Сэйро А.Өнөболд 7-8

Макүшита

  • Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3
  • Сакигакэ Я.Баттүшиг 3-4
  • Гоочёозан Д.Ууганбаатар 3-4
  • Кёкүсоотэн Э.Энхманлай 5-2
  • Кагамио Б.Нанжид 3-2-2

Санданмэ

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-1
  • Ёошёояма Б.Анхбаяр 4-3
  • Роога А.Амарсанаа 5-2
  • Саданохикари Д.Наранцогт 4-3

Жонидан

  • Дайтэнма Н.Чинзориг 5-2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-07-15
92
95
Хөл бөмбөг
English Premier League
1
4
1
3
5
3
0
4
0
0
2
0
0
2
1
1
2
2
1
4
Spanish Primera División
0
2
2
2
German Bundesliga
5
1
0
2
2
1
1
5
4
2
5
1
0
0
8
1
2
1
Italian Serie A
3
1
2
0
2
1
3
1
1
2
0
0
2
1
2
3
UEFA Champions League
0
0
3
1
2
0
4
0
2
3
3
1
1
2
1
1
2
0
2
1